УМАРШ ДАЙЛСАН ХОЙДОХ ТЭМДЭГЛЭЛ ХЭМЭЭХ СУРВАЛЖИЙН ЭРТНИЙ ХЯТАД ХЭЛНЭЭС ОРЧУУЛСАН МОНГОЛ ОРЧУУЛГА
Abstract
Юнлө ( 永樂) -гийн арван хоёрдугаар оны гуравдугаар сарын арван долооны цагаан барс өдөр [1414.04.06], Дээр өөрийн биеэр зургаан замын цэргийг манлайлж, Ойрадын зэрлэг дээрэм Дэлбэг, Махмуд, Тайпин, Батболод нарыг дайлаар мордов. Морьт явган ноёд цэрэг таван зуун мянга илүү байлаа. [Бичгийн утгач] бичгийн сайд Ху гүн Гуан Да, зөвлөгч түшмэл Ян гүн Мян Рэнь нар хамт дагалдав. Мөн өдрийн луу цагт замд мордож, Энх тогтох хаалгаар гарч, үд хэвийхэд Чин голын доод
хуаранд хүрэв. Орой нь багавтар бороо орсоор шөнө улам ширүүсч, таван жингийн үест зогсов.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2022-07-14
Issue
Section
Articles