Д.НАЦАГДОРЖИЙН “ХУУЧИН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГИЙН ОРОС ОРЧУУЛГУУДЫГ ӨНГӨЦ ШИНЖИХҮЙ ДОР…

Authors

  • Erdene-Maam S

DOI:

https://doi.org/10.22353/TS20260114

Keywords:

нүүдэлчин ахуй, шалдар булдар, ороо бусгаа, элстэй шанд, буттай цайдам

Abstract

Хураангуй: Орчин цагийн Монголын уран зохиолоос орос хэлэнд орчуулж эхэлсэн үе, нэн ялангуяа Д.Нацагдоржийн бүтээлүүдээс, тэр тусмаа алдарт “Хуучин хүү” өгүүллэгийн эхэн болон хожуу үеийн зарим орос орчуулгыг харьцуулан шинжилж, утга агуулга, хэл найруулга нь эхтэйгээ хэрхэн таарч тохирч байгаа байдалд дүн шинжилгээ хийж, өөрийн байр суурийг илэрхийлэх зорилгоор энэхүү шүүмж-өгүүллэгийг тэрлэв. Ингэхдээ тэдгээр орчуулгын үнэ цэнийг бууруулах зорилго өчүүхэн ч үгүй бөгөөд, харин монгол хэлний тансаг яруу аялгуу, ахуй соёлын хосгүй нандин өв соёлыг өөр хэлэнд орчуулах ажил нэн хариуцлагатай, зарим тохиолдолд бараг боломжгүй зүйл юм гэдгийг цухас дурдах гэснээ цохон тэмдэглэсүү.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2026-05-12