УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГЫГ ОНДООШУУЛАХ БА ИДЭЭШҮҮЛЭХ АРГЫН ҮҮДНЭЭС СУДЛАХ НЬ
(Д. Нацагдоржийн “Үзэгдээгүй юм’’ өгүүллэгийн жишээн дээр)
DOI:
https://doi.org/10.22353/TS20260111Keywords:
Орчуулагчийн үл үзэгдэх байдал, Соёлын элемент, Лоуренс Венутигийн орчуулгын аргаAbstract
Уран зохиолын бүтээл нь тухайн хэл соёлын өвөрмөц онцгой талыг яруу сайхан өнгө аясаар илэрхийлж уншигч хүнд хүргэдэг билээ. Тэр дундаа үл давтагдах уламжлалт соёл сэтгэхүй, аж ахуйг илэрхийлсэн туурвилууд нь хойч үед үлдэх хийгээд улс дамжин эл соёлыг түгээн сурталчлах чухал ач холбогдолтой юм.
Монголын орчин үеийн уран зохиолын эцэг Д. Нацагдоржийн 1933 онд бичсэн “Үзэгдээгүй юм” өгүүллэг нь уламжлал хийгээд цаг үеийн байр байдлыг уран зохиолын өнгө аясаар дамжуулан үнэн бодитой харуулж өгсөн нь өнөө үед түүх, соёл, сэтгэхүйг нэгэн дор таниулж буй үнэт эрдэнэ юм. Орчуулгын үйл нь тухайн уран яруу найруулга, соёлын өвөрмөц байдлыг зорилтот хэлний уншигчдын сэтгэл хийгээд сэтгэхүйд хамгийн ойр буулгах юм.
“Үзэгдээгүй юм” өгүүллэгийн англи хэл дээрх орчуулга нь Америкийн орчуулга судлаач Лоуренс Венутийн дэвшүүлсэн Ондоошуулах (Foreignization) аргаар эх хэлний соёл, аж ахуй байдлыг хэрхэн хадгалсан, Идээшүүлэх (Domestication) аргаар зорилтот хэлний уншигчдад эх зохиолын сэтгэлгээг хэрхэн ойртуулсныг тод харуулжээ.