Ц.БАЗАРРАГЧААГИЙН ОРЧУУЛГЫН УРНААР НАЙРУУЛАХУЙН ЭРДЭМ
Keywords:
Орчуулгын уран зохиол, Тан улсын яруу найраг, Ли Бай, Дү Фү, соёлын орчуулгаAbstract
МУСГЗ, МЗЭ-ийн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, МОЭ-ийн “Дуун хөрвүүлэгч” шагналт, доктор, профессор Цэдэвдоржийн Базаррагчаа бол Монголын нангиад хэлний орчуулгын өргөө их гэрийн хойморт дээгүүр залрах хувьтай их дуун хөрвүүлэгч мөн. Ц.Базаррагчаа эртний хятадын сонгодог яруу дууллын охь дээж болсон
“Шүлэглэлт ном”-оос эхлэн,Тан улсын найрагч Ли Бай, Дү Фү, Ван Вэйн шүлгүүд, Хятадын шинэ үеийн утга зохиолын үндэслэгч, их бичгийн хүн Лү Шюнь (Лу Синь)-ий шилдэг зохиол бүтээл, Өвөрмонголын нэрт зохиолч Малчинхүү, Тайваний нэрт зохиолч Ши Мөрөний уран нийтлэлүүд зэрэг өдий төдий зохиол бүтээлийг багтаасан орчуулгын үлэмж арвин өвийг үлдээсэн нэрт орчуулагч юм.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2022-07-14
Issue
Section
Articles