МОНГОЛ, ГЕРМАН ХЭЛНИЙ АХУЙ, СОЁЛЫН ХОЛБОГДОЛТОЙ ДҮЙЦЭЛГҮЙ ҮГ, ХЭЛЦ ҮГИЙН ОРЧУУЛГА
Abstract
Аль ч хэлэнд тухайн ард түмний амьдрал, ахуй, соёлын онцлог, өвөрмөц сэтгэхүйтэй холбоотой өөр хэлэнд үгчлэн буулгах боломжгүй, дүйцэлгүй үгс, өвөрмөц хэлц байх бөгөөд тэдгээрийг ихэнх тохиолд галигчлан буулгаад зүүлт хийн тайлбарлах, эсвэл илэрхийлэл нь өөр боловч утга дүйх үг, хэлцээр төлөөлүүлэх, эсвэл төстэй хэллэгээр орлуулах аргыг хэрэглэдэг байна.
Энд монгол герман, хэлний дүйцэлгүй үг, өвөрмөц хэлцийн зарим нэгийг орчуулахыг хичээв. Монгол хэлний дүйцэлгүй үг, өвөрмөц хэлцийг хүснэгтэнд оруулан нэгдүгээр багананд бичээд толь бичгээс утгыг нягтлан хоёрдугаар багананд тодруулаад гуравдугаар багананд герман хэлээр орчуулан бичлээ.
Герман хэлний дүйцэлгүй үгийг бичээд ард нь дугуй хаалтан дотор үгчлэн орчуулж тайлбарлаад эцэст оноосон үг буюу монгол дүйцэл‐ ийг бичих журмаар тайлбарлав.