“УТГЫН ТАЯГ”-ИЙГ ТУЛЖ “ЭРДЭМИЙГ ЦЭНГЭЛ БОЛГОХ”-ЫН ҮҮДИЙГ НЭЭСЭН НЬ (Күнзийн “Шүүмжлэл өгүүлэл”-ийг М.Чимэдцэеэгийн дуун хөрвүүлсэн чадлыг толилуулахуй)

Authors

  • Akim Go

Abstract

           Суравч эс сэтгэвээс төөрөлдмүй. Сэтгэвч эс сурваас мунхармуй хэмээжээ. Сурах, сэтгэх хоёрыг утгын нэгэн уяанд зангидсан ч арга билгийн аралд салгасан энэ сургаалыг уншин сэрхийвэй. Арга билиг буюу инь янь! Хятадын эртний гүн ухаанаар инь (болдогийн ар) нь сүүдэр, хар, хүйтэн, зориг зэрэг ухагдахууныг илэрхийлнэ. Янь (болдогийн өвөр) нь гэрэл, цагаан, халуун, ухаан зэрэг утгыг илтгэнэ. Күнз энэ тухайтад айлдахдаа: “Хаан хүн бошиг зарлигаа жилийн дөрвөн цаг лугаа уялдуулан айлдах хэрэгт болой, чингэхгүй аваас тэнгэрийн таалал ямар болох нь вэ хэмээн хүлээж суухаас өөр аргагүй болмуй...

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14