ЖУЛИАН ХАУСЫН ЗАГВАРААР ОРЧУУЛГЫН ЧАНАРЫГ ҮНЭЛЭХ НЬ (С. Эрдэнэ. “Өвгөн шувуу” өгүүллэгийн англи орчуулгын жишээн дээр)
Keywords:
Орчуулгын чанарын үнэлгээ, Хаусын загвар, чөлөөт орчуулга, “Өвгөн шувуу”, Жулиан ХаусAbstract
Орчуулга нь хэлшинжлэлийн онол, хэл зүйн дүрмийн дагуу хийгдэхийн зэрэгцээ, эх зохиолын зохиогчийн санаа, сэтгэл хөдлөл, тухайн бичвэрээр дамжих соёлын утгыг давхар илэрхийлэх үүрэгтэй. Энэхүү орчуулгын дүйцлийг хэрхэн хангаж байгааг үнэлэх арга болон загваруудыг хэл шинжлэлийн олон эрдэмтэд дэвшүүлсэн байдаг. Эдгээрээс германы хэлшинжлэлийн эрдэмтэн, орчуулга зүйч Жулиан Хаусын “Орчуулгын чанарын үнэлгээ”-ний загвараар зохиолч С.Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгийн Англи орчуулгын хэсэгт орчуулгын чанарын үнэлгээ хийж үзлээ. Бид үндэсний соёлын гүн гүнзгий утга агуулга бүхий энэ өгүүллэгийн орчуулгын эхний 5 цогцолборыг сонгож авсан бөгөөд тус өгүүллэгийг 2009 онд МУИС-ийн ГХСС-ийн багш Н.Оюун-Ундраа асан англи хэлнээ хөрвүүлэн “Mongol survey” - сэтгүүлд хэвлүүлсэн юм. Жулиан Хаусын загвараар монгол эхийг англи орчуулгатай нь харьцуулан үнэлгээ хийж, орчуулгын онолд гарч ирж байгаа шинэ чиг хандлагыг танилцуулах зорилготой юм.