НЭР ТОМЬЁО БА ХЭРЭГЛЭЭ

Authors

  • Dugarmaa S

Keywords:

шинжлэх ухаан, технологи, үг бүтээх арга, корпус хэлшинжлэл, хуулбарлах арга, галиглах арга

Abstract

         Шинжлэх ухааны салбарын олон зуун нэр томьёог шинээр оноон тогтоож, тэдгээр нь шинжлэх ухааны салбар бүртээ хэвшин тогтож улмаар монгол хэлний үгийн санд нэвтэрч, нийтэд хэрэглэгдсээр байна. Иймээс аливаа хэлэнд утга зохиолын хэлний хэм хэмжээг дагаж мөрдөн шинжлэх ухааны салбар бүрийн нэр томьёог байнга боловсронгуй болгож, зөв оноож, жигдэлж байх нь чухал. Нэр томьёонд нөлөөлж буй хэлний болоод хэлний бус шалтгаан нөхцөл тэдгээрийг судалж, улмаар асуудлыг шийдэхэд мэдээллийн технологийг ашиглах зайлшгүй шаардлага үүсэж байна. Монгол хэлний үг бүтээх дүрэм баримтлан нэр
томьёог бүтээх, зөв оноон орчуулах болон цаашид нэр томьёог боловсронгуй болгоход технологийг ашиглах асуудлыг хөндөн хэлэлцүүлж байна. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-07-14