ОРЧУУЛГА БА ТОЛЬЗҮЙ (Монголчуудын төвөд хэлний толь бичиг орчуулж байсан уламжлалаас)
Keywords:
монгол орчуулга, төвөд хэлний толь, “Самадог”, “Агдон”, “Лиш гүрхан”, толийн орчуулгаAbstract
Монголчууд дэлхий дахины утга зохиолтой эрт дээр үеэс танилцаж орчуулж ирсэн түүхтэй. Монгол орчуулгын түүхээс үзвэл бурханы шашны утга зохиолыг зонхилон төвөд хэлнээс орчуулж иржээ. Төвөдийн гэлүгба шашны урсгал Монголд хүчтэй дэлгэрсэн 17-18 зуунд төвөд хэлнээс ном судар орчуулах үйл өрнөн хөгжиж, түүнийг дагаж орчуулгын гарын авлага толь бичиг олныг зохиож бас төвөд хэлний толь бичиг орчуулан хэрэглэж байжээ. Манай улсын болон дэлхийн бусад орны номын санд ийм орчуулсан толь гар бичмэлээр цөөн бус хувиар тааралдаж байгаа нь монгол түмний дунд дэлгэрсэн болохыг харуулж байна. Энэхүү өгүүлэлд монголчуудын нэг болон хоёр хэлний толь зохиохдоо ашиглаж байсан төвөд хэлний “Самадог” (Охь хуурцаг), “Агдон” (Хэлний зул),
“Лиш гүрхан” (Лишийн орд харш) хэмээх гурван толийн бүтэц, төрөл зүйл болон монгол орчуулгын зарим онцлогийн талаар өгүүлсэн болно.
Төвөд толь бичгийн орчуулгыг судлах нь монгол орчуулгын уламжлал, төвөдмонгол хоёр хэлний толь зохиож байсан арга зүйг шинжлэхэд чухал хэрэглэгдэхүүн
болно гэж үзэв.