ЧОСӨНЪ-ИЙ ХЭВЛЭЛ МЭДЛЭГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ МОНОПОЛЬЧИЛСОН НЬ
Abstract
Хорвоо ертөнцийн тухай хүн төрөлхтний мэдлэг нь хэл яриагаар биежиж байж, сая утга учиртай болно. Гэхдээ хэл яриа замхран алга болдог. Түүнээс сэргийлэхийн тулд мэдлэгийг хадгалж болохоор биет хэлбэрт оруулах хэрэгтэй. Тэр нь мод, чулуу, төмрийн алинаар ч хийсэн зүйл байж болно. Компьютерийн диск ч байж болно. Гэхдээ хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн авсаархан, хэрэглэхэд амар, мэдлэгийн биет хэлбэр бол цаасан ном юм. Түүнийг дуурайлган цахим ном хийсэн ч цаасан номтой адил хэрэглэхэд амар хялбар бус. Цаасан номыг зохион бүтээснээр мэдлэгийг биет хэлбэрт оруулж, хадгалах боломжтой болгосон бөгөөд эргэлтэнд оруулахад ч хялбар болжээ. Номыг зохион бүтээснээс хойш мэдлэгийн ихэнхи хэсгийг цаасан ном болгоод эргэлтэнд оруулсан юм. Цаасан номын доторхи мэдлэгийг хүний тархинд хувилаад адилхан мэдлэгтэнгүүдийг бий болгов. Нэн шинэ түүхээс өмнөх үед чухамдаа гагцхүү ном л хүн төрөлхтнийг мэдлэгжүүлэх цор ганц хэрэгсэл байлаа. Одоо Чосөнъ-ий ном хэвлэл болон мэдлэгийг хэрхэн эргэлтэнд оруулдаг байсан талаар товч өгүүлье. Юуны өмнө Чосөнъ-ий үед өргөн хэрэглэх болсон хорголжин хэвлэлийн талаар авч үзнэ.