THE INFLUENCE OF THE MONGOLIAN LANGUAGE ON OTHER LANGUAGES IN THE 18th-20th CENTURIES
Keywords:
Mongolian language, pidgin, Tea Road, Kyakhta trade pidginAbstract
Торгоны зам болон Цайны замын судлалд үндэстэн угсаатны бүлгийн соёл хоорондын харилцаа үүсэх, соёл нэвчих, уусах боломжийг бий болгодог нийгэм соёлын өргөн хүрээний ойлголт багтана. Монгол хүн Алтайн хязгаар, Байгаль орчмын Сибирийн хэсэг, Шинжаан, Хойд Хятадын олон угсаатан, ястантай хэл соёлоор нягт харилцан, аж төрсөөр иржээ. Ялангуяа хязгаар нутгийн харуул хийгээд суурьшигчдын хооронд бие биеийнхээ хэлийг сурч, Хиагт, Маймаачин, Хаалган зэрэг хил орчмын худалдааны төвлөрсөн суурин газарт олон үндэстний худалдаачдын дундын хэл үүсэхэд монгол хэл ихээхэн нөлөөтэй байв. Олон угсаатны дундын холимог хэл (пижин хэл) үүсэхэд монгол хэл ямар үүрэг нөлөөтэй байсан талаар энэ өгүүлэлд дурдан, монгол хэлний үгийн сан, өгүүлбэрзүйн түвшний онцлог нь уг дундын холимог хэлд яаж туссан тухай товч авч үзлээ.