Чин улсын үеийн Хорчин зүүн гарын хойд хошууны ван гүнгийн удам угсааны бичгийг эмхэтгэн судлах нь
Abstract
Өгүүлэлд, XVIII зууны монгол түүхэн бичиг, Чин улсын албанаас найруулсан түүхэн бичиг, монгол ван гүнгийн гэрийн үеийн бичмэл зэрэг түүхэн сурвалжид тэмдэглэсэн Хорчин зүүн гарын хойд хошууны ван гүнгийн үе сүлжээсийг танилцуулан, харьцуулж судалсны үндсэн дээр, эдгээр түүхэн сурвалжийн давуу талыг нотолж, алдаа мадагтай талыг нөхвөрлөн, ташаа зүйлсийг нь залруулж, Мянган Дархан ноёноос доош арван дөрөвдүгээр үе Хишиг гүн хүртэлх үе сүлжлийг эмхэтгэн шүүж, эмхлэн тэмдэглэсэн болно. Үүний дагуу, Зангилан ноёны тухай ба Сэнгэринчиний төрсөн эцгийн удам гарал, үе залгамж, үрчилсэн эцгийн үр хүүхдийн байдал зэрэг асуудлыг судлан тодруулав.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.