Өвөр Монголын Хишигтэн хошууны Зуухын голын хадны бичээс дэх дөрвөлжин үсгийн шинжлэл
Abstract
Эл өгүүлэлд Өвөр Монголын Хишигтэн хошууны Зуухын голын бэлчрээс шинээр олдсон XIII-XIV зуунд холбогдох уйгуржин монгол, хятад, төвд, кидан, дөрвөлжин үсгийн 20 гаруй дурсгалаас дөрвөлжин үсгийн бичээсийг сонгон судлаад дараах үзэлтийг дэвшүүлсэн байна. Үүнд: 1-рт: Уг бичээсийг бичсэн он цаг (жиюаний 15-р он буюу 1278)-ийг тодруулах тухайд өөрийн саналаа дэвшүүлэв. 2-рт: Эл дөрвөлжин үсгийн бичээсийн төрөл зүйл (аян замын бичээс, ван ноёдын албан бичгийн хуулбар, хааны оны цолтой тэмдэглэл, дөрвөлжин үсгийн цагаан толгой)-ийг ялган тодруулж өгөв. 3-рт: Тухайн үеийн дөрвөлжин бичгийн хэл зүй, бичлэгийн онцлогийн талаар авч үзсэн байна.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.