Өвөр Монголын Өөртөө Засах Орноос өрнүүлсэн шинэ монгол үсгийн өөрчлөлтийн хөдөлгөөний (1947-1958) тухай шинжилгээ

Authors

  • Бай Лин

Abstract

1947-1958 онд БНХАУ-ын ХКН-ын Төв Хорооноос явуулсан төрийн бодлогын хүрээнд цөөн тоот үндэстний соёлын түвшнийг нийтэд нь дээшлүүлэх, улсын дотоод дахь аж ахуйн хөгжлийн хурдтай зохицохын тулд 1947 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос соёлыг дээшлүүлэх хөдөлгөөнийг өрнүүлсэн. Хуучин монгол үсэгт өөрчлөлт хийж слав галиг бүхий шинэ монгол үсэг (кирилл үсэг) хэрэглэхээр туршcан байна. БНХАУ байгуулагдсаны дараа ХКН-ын Төв Хорооноос улсын хэмжээнд болон 1955 оноос ӨМӨЗО-ны Засгийн ордноос шинэ монгол үсгийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр шийдэв.
Хэдийгээр Өвөр монгол дахь шинэ монгол үсгийн өөрчлөлтийг ЗХУ, БНМАУ (хуучнаар)-аас дэмжиж байсан боловч “Зөв бичгийн дүрэм” болон “Галиг үсэгт засвар оруулах” тал дээр зөрчилтэй байсан юм. Үүгээр үл барам БНХАУ, ЗХУ-ын харилцааны нөлөө болон ХКН-ын Төв Хорооноос хэрэгжүүлсэн латин галигт суурилсан “Хятад хэлний галиг үсэг”-т өөрчлөлт хийх мэдэгдлээс шалтгаалан, 1958 онд ӨМӨЗО-ны Засгийн ордноос шинэ монгол үсгийн (кирилл үсэг) өөрчлөлтийг зогсоожээ. ӨМӨЗО-ноос өрнүүлсэн шинэ монгол үсгийн өөрчлөлт нь БНХАУ-ын ХКН-ын Төв Хорооноос цөөн тоот үндэстэн бүхий газар орны соёл ба боловсролын түвшнийг дээшлүүлэх гэсэн оролдлого, мөн БНХАУ-аас гадаадад хандуулах төрийн бодлогоо баяжуулсны нэг илрэл байсан юм.

Additional Files

Published

2020-01-01

How to Cite

Лин, Б. (2020). Өвөр Монголын Өөртөө Засах Орноос өрнүүлсэн шинэ монгол үсгийн өөрчлөлтийн хөдөлгөөний (1947-1958) тухай шинжилгээ. Historia Mongolarum, 19, 125–139. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5579