Жибзундамба хутагтын сан, шавь нарын өрийн асуудалд (XIX-XX зууны эхэн)

Authors

  • С. Дуламжав

Abstract

Хятадын худалдаа-мөнгө хүүлэл нь албан татвартай уялдаатай байв. Ар Монгол Манжийн эрхшээлд орсноор Жибзундамба хутагтын шавь нарын гаргах алба нэмэгдэж, ноогдсон албыг залгуулахын тулд Хятадын худалдаачид-мөнгө хүүлэгчдээс өндөр хүүтэй мөнгө, бараа зээлэн авч байв. XIX-XX зууны эх гэхэд Жибзундамба хутагтын сан, шавь нар нь ихээхэн хэмжээний өртэй болсон байв. Тухайлбал, 1862-1903 онд Их сангийн өрийг төлөхөд шавийн нэг отгоос жилд дунджаар сэвэг цай 1-26, мөнгө 308-5642 лан, гүү 1-16, хонь 56-71, морь 15-39-ыг тус тус гаргаж хятадын пүүс, иргэнд өгч байсан нь төлөх өр хэд дахин нэмэгдэж байсан нь харагдана. Сурвалжийн мэдээнүүдээс үзэж байхад хутагтын шавь нар нь Их Хүрээний жасууд, Богдын үржүүлэх сан, Оросын дэлгүүр, пүүсээс илүү хятадын пүүс, иргэнтэй зээлийн худалдааг хийдэг байв. Чин улсын засгийн газраас хятад худалдаачдад эд, бараа, мөнгө зүйлийг жилийн 36%-ийн хүүтэй монголчуудад зээлдүүлж байх хуулийг гаргаж гурван жилийн дотор эс төлбөл дахин гэрээ хийж, үржсэн хүүг хамт бодож шинэ мэт гэрээ байгуулах эрхийг өгчээ. Зээлийн тогтоосон хүү бэлэн мөнгөний зээлд хэрэгжиж байснаас бараа, эд зүйлийн хүүд хэрэгжиж байгаагүй юм. Хятадын пүүс, иргэн малыг тухайн үеийн зах зээлийн үнээс доогуур авдаг, хэлсэн үнэд өгдөг байсан гэх зэрэг нь алдангид оруулж сан, шавь нарыг өртэй болгож байв.

Additional Files

Published

2020-01-01

How to Cite

Дуламжав, С. (2020). Жибзундамба хутагтын сан, шавь нарын өрийн асуудалд (XIX-XX зууны эхэн). Historia Mongolarum, 19, 65–85. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5576