Их Монгол Улсад “соёрхол”, “түшээ” газар нутаг гэж байсан уу?

Authors

  • Ж. Гэрэлбадрах

Abstract

Их Монгол улсын бэлчээр нутгийн эзэмшил, өмчлөлийн хэлбэрүүдийн талаар олон судлаач багагүй судалж, зүйл бүрээр бичсээр иржээ. Энэ талаарх судалгаа зохих түвшинд сайн хийгдсэн хэдий ч эргэж нягтлах, засч залруулах зүйл бас бий.
Их Монгол улсад ирсэн Хятадын өмнөд Сүн улсын элч Сюй тин тэмдэглэлдээ “миний өнгөрсөн элс манхын газарт Татарын эзэн ба хунтайж, тайж, гүнж, угсаа төрлүүд бүр өөр өөрийн газар нутагтай, тус тусын харьяа ардаас бүр үхэр, морь, тэрэг, улаа албадан хонийн мах, гүүний цэгээгийн алба татна. Лав татар хүн бэлчээрийн газрыг хэсэглэн хуваалцан захирч, хүн бүрээр алба гаргалгамуй. Эрхэм доод гэх ялгалгүй нэгээхэн хүн ч хэлтрэн гарч чадахгүй юм. Бас тус бүрээс алба тархааж олон газрын зам өртөө албан зардалд хэрэглэх нэгэн зүйлийн татварыг дээд доод хүн ялгалгүйгээр явуулна. Эдгээр нь Монгол газрын алба буюу”1 хэмээжээ. Уг мэдээнээс сэдэвт холбоотой хоёр зүйлийг мэдэж авна. Эхнийх нь, язгууртан бүр өөрийн гэсэн бэлчээр нутагтай байжээ. Удаах нь, монголчууд бэлчээр нутгаа хуваан захирдаг, бүр тодруулбал хуваан эзэмшдэг байсан гэж ойлгоно. Их Монгол улсад хааны нутаг, дархалсан нутаг, алтан урагтаа өгсөн өмч хувь нутаг гэсэн газар өмчлөлийн гурван хэлбэр, мянганы нутаг гэх газар эзэмшлийн хэлбэр байсан нь судалгаагаар нэгэнтээ тогтсон билээ. Эл өгүүлэлд тэр үеийн мянганы нутаг, дархалсан нутгаас тусдаа “соёрхол нутаг”, “түшээ нутаг” гэсэн газар эзэмшлийн хэлбэрүүд байсан, эсэхийг нягтлан авч үзсү.

Additional Files

Published

2020-01-01

How to Cite

Гэрэлбадрах, Ж. (2020). Их Монгол Улсад “соёрхол”, “түшээ” газар нутаг гэж байсан уу?. Historia Mongolarum, 19, 23–37. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5574