XX зууны эхэн үеийн Чин улсын үндсэн хуульт засаглалд шилжих үеийг илтгэсэн нэгэн монгол сурвалж бичиг

Authors

  • Д. Оюундалай

Abstract

Тус өгүүлэлд Чин улсын сүүлч “Шинэ засаг”-ийн бодлого хэрэгжих хугацаанд 1910 оны 9 сард Засагт тус хийх яам гэх байгууллага нийслэл Бээжин хотноо анх байгуулагдан, Халх Монголын ван, гүн нарын дотроос Пунцагцэрэн гэдэг ванг төлөөлөгчийн хувиар тус яамны хэрэг хэлэлцэгч түшмэлээр томилсонд тэрээр Бээжин хотноо алба гүйцэтгэн Засагт тус хийх яамны хуралдаанд оролцох үедээ Халхын Их Хүрээнд суух Богд гэгээнтэн болон түүний гэргий Дондогдулам нараас удаа дараа захидал хүлээн авч байсныг амбан сайдын тэмдэглэлд дурдсан баримтад тулгуурлан Чин улсын сүүлч “Шинэ засаг”-ийн бодлого нь Монгол орны эд агуурсыг өргөн хэмжээгээр цөлбөн дээрэмдэх болсон мөн чанарыг илчлэн, монголчууд Чин улсаас тусгаарлан салах арга замыг эрж сүвэгчлэхээр болсон гэдгийг өгүүлжээ.

Additional Files

Published

2019-01-01

How to Cite

Оюундалай, Д. (2019). XX зууны эхэн үеийн Чин улсын үндсэн хуульт засаглалд шилжих үеийг илтгэсэн нэгэн монгол сурвалж бичиг. Historia Mongolarum, 18, 105–115. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5566