Чин улсын төрөөс Монголын язгууртан эмэгтэйчүүдэд олгож байсан цол, өргөмжлөл

Эрхзүйн орчин ба нийгмийн ёс суртахуунд нөлөөлсөн нь

Authors

  • Ч. Удаанжаргал

Abstract

Аливаа улс орны түүхэнд гавьяа байгуулсан төрийн түшээд, цэргийн зүтгэлтнүүдэд цол, хэргэм шагнах нь тухайн төр улсын бодлогоо хэрэгжүүлэх хөдөлгүүр нь болсоор иржээ. Чин улсын үед төрд хир зэрэг үнэнч байх, аян дайнд оролцсон гавьяа зүтгэлийг нь үнэлэн сайшааж хааны хишиг болгон шан харамж олгох хир хэмжээ, цол хэргэмийн төрөл зүйл, олгох шат дамжлага болон цол хэргэмтнүүдийн эдлэх эрх мэдэл зэргийг хуульчилсан ажээ. Ингэснээр монгол ноёд язгууртнууд Чингийн төрөөс олгосон эрх мэдлийн хүрээнд Чингийн төрийг төлөөлөн орон нутгаа удирдах болжээ.
Нөгөө талаас цол, хэргэм шагнах нь монгол ноёдыг Чингийн төрд үнэнчээр зүтгүүлэх, Чингийн “тойрогт” татах нэг төрлийн арга байв. Энэ нь тухайн үеийн монгол язгууртан эмэгтэйчүүдийг ч тойрсонгүй. Энэхүү өгүүллээр Чин улсаас монгол язгууртан эмэгтэйчүүдэд олгож байсан өргөмжлөлүүдэд зориулан зохиосон эхүүд болон Чин улсын төрөөс монголчуудад зориулан хэрэгжүүлсэн хууль эрхзүйн баримтуудыг ашиглан Чин улсын төрөөс монгол язгууртан эмэгтэйчүүдэд олгож байсан өргөмжлөлийн эрхзүйн орчин болон нийгмийн ёс суртахуунд хэрхэн нөлөөлсөн талаар тодруулахыг зорив.

Additional Files

Published

2019-01-01

How to Cite

Удаанжаргал, Ч. (2019). Чин улсын төрөөс Монголын язгууртан эмэгтэйчүүдэд олгож байсан цол, өргөмжлөл: Эрхзүйн орчин ба нийгмийн ёс суртахуунд нөлөөлсөн нь. Historia Mongolarum, 18, 80–104. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5565