Орочу Шигүш ба Хутуг Шигүш хоёрын доянь Урианхай аймагтай холбогдох асуудалд
Abstract
XVII зуунаас хойших ихэнх Монголын түүхийн сурвалж бичгүүдэд Орочу шигүш болон Хутуг шигүш хоёрын тухай тэмдэглэсэн болно. Тэдний нэг нь Баянмөнх Болху жононгийн хадам эцэг, нөгөө нь Батмөнх Даян хааны хадам эцэг болох бөгөөд тэд XV-XVI зууны үеийн Монголын улс төрийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байв. XVII зуунаас хойших Монголын түүхийн сурвалж бичгүүдэд Орочу шигүш болон Хутуг шигүш хоёрын аль нь Баянмөнх Болху жононгийн хадам эцэг, аль нь Батмөнх Даян хааны хадам эцэг болохыг өөр өөрөөр тэмдэглэж иржээ. Мөн Орочу шигүш болон Хутуг шигүш хоёр аль аймгийн ноёд болохын тухай Монгол болон Хятадын түүхийн сурвалж бичгүүдэд бас адилгүй тэмдэглэжээ. Өмнөх судлаачид түүхийн сурвалж бичгүүдийн адилгүй тэмдэглэлээс болж өөр өөр үзэл санааг дэвшүүлсэн бол тус өгүүлэлд өмнөх судалгааны үр дүнг нягтлан, улмаар Орочу шигүш ба Хутаг шигүш нарын хоорондын харилцаа болон аймаг угсааны харьяаллын тухай өгүүлнэ.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.