Монголчууд татвар хураах түрээсийн тогтолцоог хэрэглэсэн нь
Abstract
Эл өгүүлэлд Монголын эзэнт гүрэнд татварын түрээсийг хэрхэн ашиглаж байсан талаар авч үзэх болно. Монголчууд олон төрлийн татвар дээр түрээсийн хэлбэрийг ашигладаг байжээ. Татвар хураах ажлыг түрээсээр эрхлэгчид нь ихэвчлэн өндөр орлого хурааж өгөхөөр хаанд амладаг байсан байна. Татвар хураах түрээсийн хэлбэрийг 1230-аад оны сүүлээр монголчууд авч ашигласан бөгөөд уг тогтолцоо Ил хаант улсад цаашид оршсоор байсан нь анхдагч эх сурвалжаар батлагддаг юм. Богино хугацаат түрээсийн гэрээ болон монголчуудын засаг захиргааны хүн хүчний дутагдалтай байдал нь татварын түрээс эрхлэгчид тариачдад зүй бус авирлахад нөлөөлсөн байна. Иймээс татварын түрээсийн хор уршгаас болж монголчууд болон эзлэгдсэн ард түмний хоорондын харилцааг эвдэхэд хүргэсэн байдаг.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.