ЗХУ, БНМАУ дахь олзлогдсон Япон цэргүүдийн асуудал (1945-1956)
Abstract
Энэхүү өгүүлэлд Дэлхийн II дайны төгсгөлийн үед Ази дахь дайны ялагдагч улс болох Японы армиас ялагч гүрэн ЗХУ-д олзлогдсон хүн хүчний хохирлын тухай асуудалд анхаарлаа хандуулсан болно. Японы эсрэг хийсэн чөлөөлөх дайны үед Зөвлөлтийн талд нийт 640 мянга гаруй цэрэг, дарга олзлогдсоноос 609 мянга нь япон үндэстэн, 30 мянга орчим нь бусад үндэстэн байжээ. Үүнээс БНМАУ-ын талд 12318 олзны япон цэргүүдийг 1945 оны 11 дүгээр сард хүлээлгэн өгчээ. ЗХУ болон БНМАУ-ын нутагт олзлогдон ажиллаж байсан япон цэргүүдийн бодит хохирлыг тооцон үзэхэд ЗХУ-ын нутагт олзлогдсон япон 609.448 хүнээс 61.855 хүн буюу 10.14% нь нас барсан бол БНМАУ-ын нутагт байсан япон 12318 хүнээс 1612 хүн буюу 13.08% нь нас барсан байна.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.