С.Галиндэвийн намтар, үйл ажиллагааг тодруулахуй
Abstract
С.Галиндэв нь Дөрвөд далай хан аймгийн Дайчин вангийн хошууны сүүлчийн засаг ноён Н.Самданжамцын удмын тайж Сайрын хүү юм. Түүнийг уул нутгаас нь Дотоодыг Хамгаалах газрын дарга З.Шижээ татан авчирж, тус газар төлөөлөгчөөр ажиллуулсан байна. Тэрээр Дотоодыг Хамгаалах Газар, Дотоод Явдлын Яаманд ажиллахдаа 1932 оны эсэргүү хөлөлгөөнийг дарах, 1937 оны их хэлмэгдүүлэлтийг ЗХУ-аас ирсэн сургагч нарын заавраар явуулахад ДЯЯ-ны Нууц улс төрийн хэлтсийг толгойлон оролцсон хүн юм. Улмаар Эрүүлийг Хамгаалах Яамны сайдаар томилогдож, Ерөнхий сайд А.Амарыг төрийн удирдлагаас унагах төлөвлөгөөт ажилд татагдан оролцож, түүний эсрэг шүүмжлэл илтгэлийг 22 дугаар Бага хурал дээр тавьж байжээ. Төдөлгүй С.Галиндэвийг “тайж” гаралтай, урваж мэдэх хүн хэмээснээр 1939 онд улс төрийн хилс хэрэгт баривчилж, ЗХУ-д ялын дээд хэмжээгээр шийтгэжээ.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.