“Ихэсийн газар”-ын утга учир хийгээд Биндэр овооны тахилын асуудалд
Abstract
МНТ-нд дурдагдсан “Ихэсийн газар” нь хожмын монгол сурвалжуудад Бөртэ чинойн очсон газар болох “Йэдийн газар” хэмээх хэлбэрээр давтагдсан бололтой. Түүнийг тахих зан үйл Биндэр овооны тахилгаар уламжлагдан бусад нутгуудад тархах болсныг эдүгээ манай улсын баруун нутгийн ястнуудын дунд тахилгат овоог “индэр”, “ендэр” хэмээн нэрлэсээр байгаагаас харж болно. “Дээр мөргөх” ёслол нь эртний Ихэсийн газрын тахилгын цээрлэсэн хэлбэр бололтой. Тиймээс Биндэрийн овооны тахилга бол Монголчуудын хамгийн эртний угшилтай, монгол газраа эзэн болсон Ихэс дээдсийнхээ сүр сүлдэд өргөж буй учир агуулгатай бөгөөд түүнийг Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Чингис (Өглөгч)-ийн хэрэм гэж бид үзсэн билээ.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.