"Цэрэнпилийн хэрэг"-т холбогдох баримтуудыг нэхэн эргэцүүлэхүй

Authors

  • Жа Урангуа
  • Л. Одзаяа

Abstract

Монгол оронд Ардын засаг тогтоод удаагүй байсан үе буюу 1922-1923 онуудад Монгол, Хятад, Япон гурван улсыг дамнасан нэгэн хэрэг буюу манай түүх бичлэгт “Цэрэнпилийн хэрэг” хэмээн тэмдэглэгдэн хэргийн талаарх өмнөх судалгааг хураангуйлан тоймлохын зэрэгцээ эл хэрэгт холбогдох нэгэн шинэ баримтыг танилцуулж байна. Тухайлбал, Япон улсын Гадаад хэргийн яамны Архивд хадгалагдаж буй “Олноо өргөгдсөний 12 он усан нохой жилийн намрын тэргүүн сарын 25-ны өдөр Монголын аймаг савыг баригч Ачит номун Донхор Манзушир хутагт батлан гарын үсэг зурсан Японы эзэн хаанд
илгээсэн “Өргөх бичиг” болон уг өргөн дэвшүүлэх нугалбарыг дагалдуулан илгээсэн “Монгол улсын Олноо өргөгдсөний арван нэгдүгээр оны арван нэгэн сараас эхлэн Ардын засагт хэмээх олон нам Оросын Москва хотноо хуралдсан Залуучуудын эвлэлийн хүмүүсийн зөвлөлдөн хэлэлцсэн саналын хуулбар” зэрэг тухайн үеийн Монголын нийгмийн зарим давхаргынхны үзэл санаа бодол, үйлдлийн толь болсон эх сурвалжийг шинжлэн үзэв. Улмаар өгүүлэлийн төгсгөлд, Японы эзэн хаанаас тусламж хүсэн илгээсэн захидлын ард хавсарган явуулсан баримтыг Японы Гадаад хэргийн яамны Архиваас
хуулбарлан авч, монгол бичгээс кирилл үсэгнээ буулгаснаа хавсаргав.

Additional Files

Published

2014-01-01

How to Cite

Урангуа, Ж., & Одзаяа, Л. (2014). "Цэрэнпилийн хэрэг"-т холбогдох баримтуудыг нэхэн эргэцүүлэхүй. Historia Mongolarum, 13, 213–253. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5529