Буриадын эрдэмтэн багш Базар Санжиевич Ишдоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь

Authors

  • Х. Мэндсайхан

Abstract

Монгол орны тусгаар тогтнол, соёл боловсролын хөгжилд монгол угсаатнууд ялангуяа буриадууд зохих байр суурийг эзэлдэг. Тэдний нэг нь өгүүлэн буй “И” багш буюу Базар Ишдорж юм. Энэ эрхэм хүндэт хүний тухай эрдэмтэн судлаачид нэлээд өгүүллийг бичиж судалгааны эргэлтэд оруулжээ. Архивын баримтуудад болон зарим судлаачид түүнийг “И” багш,
Базарын Ишдорж хэмээн бичсэн нь Ишдорж нэрээр алдаршжээ. Үнэн зөв нэр нь Базар Ишдоржийн буюу Ишдоржийн Базар юм. Энэ өгүүлэлд, түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, төрсөн газар, Германд суралцсан монгол сурагчдын багш байсан улс төрийн хэлмэгдүүлэлт өртсөн, Монголын харьяат болсон эсэх талаар тодруулахыг оролдов.

Additional Files

Published

2014-01-01

How to Cite

Мэндсайхан, Х. (2014). Буриадын эрдэмтэн багш Базар Санжиевич Ишдоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь. Historia Mongolarum, 13, 140–155. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5524