Зүүнгарын тэргүүлэгчид: хаан уу? хан уу? эсвэл хунтайж юм уу?

Authors

  • Ишжамц Саруул

Abstract

Зүүнгарын судалгаанаас үзэхэд тэргүүлэгчдийг нь хунтайж, хан, хаан гэх мэтээр төрөл бүрээр цоллосон байна. Чухам аль зөв бэ гэсэн асуудал тавигдаж буй. Зүүнгарын төр нийгмийн хөгжлийн статусаар нь хөөж үзвэл үндсэн цол нь хунтайж байжээ. Хан цолыг түвдээс олгож байсан бөгөөд хавсарсан тодотгол төдий байжээ. Энэхүү хан цол нь монгол дуудлагаар сунжирч хаан болж дуудагдсан байна. Өгүүлсэн бүхэндээ тулгуурлаваас Зүүнгарын гагц эзний үндсэн цол нь хунтайж бөгөөд түвдээс олгосон хан цол нь урамшуулал төдий өргөмжлөгдсөн тул түүхийн бүтээлд хан цолтойгоор авч Зүүнгарын хан хэмээвээс зохилтой. Зүүнгарын засаг захиргааны албан тушаалыг хөөн нягталсан эрдэмтдийн бүтээлд ч хаан гэсэн цолны судалгаа байдаггүй билээ. Зүүнгарын тэргүүлэгчдийг хаанд өргөмжилсөн явдал хэрхэвч сурвалжийн тулгуур баримтгүй, эрдэмтэн судлаачдын зохиомж нэр томъёо гэлтэй. Угсаатан судлал хийгээд нийгэм-соёлын чтропологид этноцентрист гажуудал гэж томъёолдог нь энэ болой.

Additional Files

Published

2010-01-01

How to Cite

Саруул, И. (2010). Зүүнгарын тэргүүлэгчид: хаан уу? хан уу? эсвэл хунтайж юм уу?. Historia Mongolarum, 9, 40–46. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5454

Issue

Section

Articles