Баянбулангийн туурийн эртний хүний олдворын палеопаталогийн судалгааны дүнгээс

Authors

  • Э. Мижиддорж

Abstract

Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт орших Баянбулагийн туурь нь Монголын эртний хот суурины чухал дурсгалын нэг бөгөөд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар иржээ. 2009 онд Монгол-Оросын хамтарсан “Төв Азийн археологийн шинжилгээ” төслийн баг тус тууриас булшны тодорхой зохион байгуулалт болон зүй тогтолгүй булагдсан 14 хүний араг ясыг илрүүлэн малтав. Уг олдвор нь манай орны Хүннүгийн үеийн хот сууринаас олдож байгаа бүлэг хүний оршуулгын анхны тохиолдол болж байгаагаараа онцлог болно. Бид эдгээр олдворыг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхимийн дэргэдэх “Археологийн лаборатори”-д цэвэрлэн биоархеологийн цогц судалгаа хийж зарим үр дүнд хүрсэн юм. Энэхүү илтгэлд Баянбулагийн туурийн эртний хүний олдворт палеопаталогийн (эртний өвчлөл судлал) судалгаа хийх замаар эдгээр хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнс, эрхлэж байсан аж ахуйг тодруулахыг хичээсэн юм. Палеопатологийн судалгаа нь эртний нүүдэлчдийн хоол хүнс, эрүүл мэндийн байдал зэргийг тодруулах хүн судлалын орчин үеийн судалгааны арга болно. Бидний хийсэн судалгаагаар Баянбулагийн тууриас олдсон эртний хүний олдворуудад толгойн ясны гэмтэл бэртэл, шүдний янз бүрийн өвчлөл түгээмэл ажиглагдсан.

Additional Files

Published

2010-01-01

How to Cite

Мижиддорж, Э. (2010). Баянбулангийн туурийн эртний хүний олдворын палеопаталогийн судалгааны дүнгээс. Historia Mongolarum, 9, 15–22. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5451

Issue

Section

Articles