Монгол, Зөвлөлтийн харилцааны талаарх Францад хийсэн судалгаа

Authors

  • Николов Лаура

Abstract

Франц хэлэнд харилцаа хэмээх үгийг харилцан нэгэндээ нөлөөлж, нэгнээсээ хамаарах холбоо хэмээн тодорхойлдог . Тийм болохоор улс төрийн хоср нэгжийн харилцааг судлахын тулд тэдний хоорондын харилцаа холбоонд үнэлэлт, дүгнэлт өгч, бие биедээ хэрхэн харилцан нөлөөлсөн болохыг судлах шаардлагатай юм. Зөвлөлт-Монголын харилцааг судлахад эхлээд аль алиных нь түүхтэй танилцахаас гадна оршин байх бүс нутгийн хүрээг судлах хэрэгтэй юм. Чингэхэд: судалж буй хоёр нэгж маань олон улсын гавцанд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг тул Европын зүгээс өгөх ач холбогдол нь ч өөр болохыг хамгийн түрүүнд мэдэх боломжтой. Ийм тохиолдолд хоорондоо тэс өөр баримт материал ашиглан, энэ сэдэв дээр хэрхэн ажиллах вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эхний ээлжинд холбогдох баримтыг цуглуулсны дараа баримтуудаа Франц, Английн тухайн үеийн түүхийн судалгааны бүгээлүүдтэй харьцуулж үзэн Францын судалгаа шинжилгээний салбарт Бүгд Найрамдах Монгол Ард улсын талаарх судалгаа ямар байр суурь эзэлдэг, түүнчлэн ЗХУ болон БНМАУ-ын харилцааг хэрхэн үздэгийг харуулах нь зүйтэй болой.

Additional Files

Published

2009-01-01

How to Cite

Лаура, Н. (2009). Монгол, Зөвлөлтийн харилцааны талаарх Францад хийсэн судалгаа. Historia Mongolarum, 8, 190–199. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5438

Issue

Section

Articles