Монголын түүх бичлэгийн үечлэлийн асуудалд

Authors

  • Бор Пунсалдулам ШУА-ийн Түүхийн хүрээлэн

Abstract

Түүхийн шинжлэх ухааны үечлэлийн асуудалд нийгмийн хөгжлийн он дарааллыг шалгуур болгон авах нь илүүтэй байдаг. Энэ шинж ч түүх бичлэгийн үечлэлд агуулагддаг. Гэхдээ түүх бичлэг нь болж өнгөрсөн үйл явдлуудын он цагийн дараалал, зураглал мэт үзэж хэт өрөөсгөл ойлгож болохгүй. Энд цаг хугацааны хүчин зүйлээс гадна эрхэмлэл, үнэлэмжийн өөрчлөлт түүх бичлэгт ямагт нөлөөлж байсныг тооцож тодруулах нь чухал юм. Монголын түүх бичлэгийн салбар ухааны хөгжлийн эхлэлийг XX зууны 20-иод оноос эхлүүлэн монголын түүх судлалын бүтээлүүдийг судалсан, судлагдхуун болгон авч үзэж буй түвшин байдлаар нь 1920-1957 он, 1957-1990 он , 1990 оноос хойшх хэмээн үечлэн авч үзлээ.

Additional Files

Published

2009-01-01

How to Cite

Пунсалдулам, Б. (2009). Монголын түүх бичлэгийн үечлэлийн асуудалд. Historia Mongolarum, 8, 162–174. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5436

Issue

Section

Articles