Монгол улс дахь хөдөлмөрийн харилцааны хөгжлийн түүхийн зарим асуудал

Authors

  • Заяат Баасанжав

Abstract

Хөдөлмөрийн харилцаа нь хамтын хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн менежментийн асуудлыг эн тэргүүнээ хамран судалдаг билээ. Хөдөлмөрийн харилцааг өнөөдөр бие даасан шинжлэх ухаан хэмээн үзэж судлах нь түгээмэл болж байна. Манай оронд хөдөлмөрийн харилцаа үүсэх, хөгжих үйл явц өөрийн гэсэн онцлогтой бөгөөд тодорхой үе, шатыг дамжин хөгжиж ирсэн байна. Үүнд: 1.Хөдөлмөрийн харилцааны зарим бүрдвэр хэсгүүд бий болж, тэрлэж байсан үе ( XX зууны 10-аад он хүртэл), 2.Хөдөлмөрийн харилцаа орчин үеийн утгаараа үүсч эхлсэн үе (XX зууны 10-аад оноос 1920-оод оны дунд хүртэлх үе), З.Хөдөлмөрийн харилцааг зохицуулах Нийгмийн гэрээг байгуулж байсан үе. (1920-оод оны сүүлээс 1948 он хүртлэх үе), 4.Хөдөлмөрийн харилцааг Хамтын гэрээгээр зохицуулж байсан үе (1948-1990-ээд он), б.Хөдөлмөрийн харилцааг зохицуулах гурван талт хэлэлцээрийн үе (1990-ээд оноос хойш) зэрэг болно.

Additional Files

Published

2009-01-01

How to Cite

Баасанжав, З. (2009). Монгол улс дахь хөдөлмөрийн харилцааны хөгжлийн түүхийн зарим асуудал. Historia Mongolarum, 8, 143–150. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5433

Issue

Section

Articles