Монголын тусгаар тогтнолын төлөө Мэрсэ (Merse)-ийн үйлдэл

Authors

  • Г. Рубин

Abstract

Эл өгүүллийг зохиогч Японы гадаад хэлний их сургуульд магистр хамгаалах хугацаандаа бичсэн төгсөлтийн ажилд тулгуурлан бичсэн болой Уг өгүүлэлийг бичихдээ Хөх хотод байгаа Мэрсэгийн хойч үеийнхнийг сурвалжилж. Өвөр Монголын номын сан, Өвөр Монголын их сургуулийн Монгол судалгааны төвийн түүхийн салбар профессор Алтан-Уул багш Жүй Тайчин багш нарын цуглуулсан баримт сэлт болон сануулга зөвлөгөөг авч Мэрсэгийн очиж ажиллаж байсан Өвөр Монголын хамаг (хамгийн) баруун хэсгийн Алаша аймгаас Мэрсэгийн нутаг Хөлөн буйрын Эвэнк хошууны Баянцагаан сум. Хятадын зүүн хойд орны (хэсгийн) Харбин, Шэн-Яан, Чань Чүн зэрэг газруудаар явж материал цуглуулж, дараа нь Япон Улсын Токио-д байгаа Азийн түүхийн сан хөмрөгийн төв Японы Осака-гийн гадаад хэлний их сургууль болон Монгол Улсын үндэсний төв архив зэрэгт буй материалыг хичээнгүйлэн үзсэн болно. Очсон газрууд болгонд Мэрсэгийн тухай шинэ баримт сэлт илэрч байгаа тухайн үед Мэрсэ ихээхэн нөлөөтэй байсныг илтгэнэ.

Энэ өгүүлэлд Монгол оронд болсон хэдэн том түүхэн явдлаар дамжуулж. Мэрсэгийн нэг насны амьдарч тэмцэж явсан зам мөр, тухайн үеийн Монголчуудын тусгаар тогтнолын тэмцлийн жинхэнэ түүхэн байдлыг илэрхийлж, түүнд Мэрсэгийн гүицэтгэсэн үүрэг хийгээд түүхэн байр суурийг гаргахыг чармайсан болно Эрин цагийн эргэлтээр 1911 он болоход Монголын хаант улс сэргэн байгуулагдаж, энэхүү тохиолоор Мэрсэгийн нутаг Хөлөн буйрын Өөлд хошууны захирал (ноён, бүгдийн дарга) Шен фү нар 1912 оны I сард цэрэг болон Хятадын хүчинийг үлдэн хөөж, Манж Чин улсын эрхшээлээс мултран, Хөлөн буирын өөртөө засах засгийг байгуулж Монголын хаант улсад нэгдэхээ тунхагласан байна Мэрсэ ийм түүхэн нөхцөлд өсөж өндийж. тэмцэл, үйл ажиллагаагаа явуулжээ.

In this brief history of Mr. Merse, was born In Kholonbuir aimak, the author went through his motherland and uncovered his paths  and actions which were unrevealed. And the author presented Mr Merse's works on establishment of selfrule of Kholonbuir aimak and contributions to the independence of Mongolia. From 1911 Mr. Merse played main role In founding the government of Bogd  khaganate Mongolia and struggled with the foreign intruders and invaders.

Additional Files

Published

2008-01-01

How to Cite

Рубин, Г. (2008). Монголын тусгаар тогтнолын төлөө Мэрсэ (Merse)-ийн үйлдэл. Historia Mongolarum, 7, 173–195. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5402

Issue

Section

Articles