Чингис хаан тэнгэрт хальсан газрын байршлыг тодорхойлох оролдлого
Abstract
Их Монгол улсын хаяагтэлж, дайснаа төвшитгөх урд удаан хугацааны их аян дайнд мордож яваад Чингис хаан тэнгэрт хальсан газрын байршлыг тогтоох сонирхол судлаачдын анхаарлын төвд байсаар иржээ Чингис хаан Тангуд улсыг (Баруун Ся, Гашин улс, XI Х|а) байлдан дагуулж яваад тэнгэрт хальсан түүхэн үйл явдалтай эрдэмтэд санал нэг байдаг. Тангуд орны чухам ямар газарт Чингис хаан өөд болсон талаар судар бичигт зөрөөтэй олон баримт бий. Дэлхий даяарчлагдаж, харилцаа холбоо хөгжих тутам Чингис хааны тэнгэрт хальсан газрын байршлыг тогтоох судалгаа явуулахад улам дөхөмтэй болжээ. 2005 онд түүхч Ц.Батбаяр Хятад улсын Нинся мужид “Чингис хааны амьдралын сүүлчийн жилүүдийн ул мөрийг мөшгөх" аялал хийж, сонирхолтой илтгэл тавьсан юм. Тус аялалаас санаа авч, Чингис хааны тэнгэрт хальсан газрын байршлыг тогтоох нарийвчилсан судалгааг Станфордын их сургуулийн номын сан. интернэтийн мэдээлэл ашиглаж хийлээ. Чингис хааны тэнгэрт хальсан газарт монголчуудын байгуулсан тахилгын онгон бий эсэхийг олж тогтоох судалгааны үр дүнд “Хятад улсын Нинся мужийн Чинтунся тосгоны ойролцоо, Шар мөрний (Хатан гол, Хар Мөрөн, Хуанхэ) эх орчимд Алаша уулын (Хулан уул) зүүн урд хормой дахь Жиакоу толгодын энгэрт байгаа Монголын Юань гүрний үед босгосон 108 суваргатай тахилын сүмийг Чингис хааны тэнгэрт хальсан газар байж болно” гэсэн таамаглал дэвшүүлж байна.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.