XVII зууны эхэн хагас дахь Халх-Мингийн түр худалдаа

Authors

  • Дарьжав Бээжингийн Төвийн Үндэстний Их Сургуулийн профессор, доктор

Keywords:

Халх; Мин улс; Чин улс; худалдаа, Khalkha, Ming dynasty, Qing Empire, Trade

Abstract

1934 онд Цахарын Лигдэн хаан нас барсны дараагаар Чин улс говийн өмнөх Монголын газар нутгийг өөрийн шууд хяналтдаа авчээ. Гэвч говийн умардын Халх Чин улсын хориг саадыг үл харгалзан, хэсэг хугацаанд Мин улстай уламжлалт худалдааны харилцаагаа сэргээж чаджээ. Мин улс нь Халхаас адуу худалдан авч дайнд ашиглах адууны хомсдлыг нөхөн хангаж түүнчлэн Халх аймгийг түшиглэн Чин улсын баруун тийш хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааг тогтоон хязгаарлахыг оролдож байв. Чин улс говийн умардын Халхыг цэргийн хүчээр сүрдүүлэх, худалдааны эрх амлах зэрэг арга хэрэглэн Мин улстай худалдааны харилцаагаа зогсоохыг тулган шаардав. Ингэснээр Халх Чин улстай элчийн шугамаар харилцаж худалдаа хийх нөхцөл рүү шилжсэн. Чин улс Түмэд, Харчин зэрэг хоёр аймгийн нэрээр Мин-Монголын худалдааны боомтуудыг хяналтдаа авснаар зөвхөн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангаад зогсохгүй, улмаар Халхыг худалдааны талаар хянах болов. Мин улс нь умард хил хязгаараа Чин улсын цэргийн довтолгооноос хамгаалахын тулд Чин улсын шууд бус худалдааг чимээгүйхэн зөвшөөрчээ.

Additional Files

Published

2026-03-01

How to Cite

Дарьжав. (2026). XVII зууны эхэн хагас дахь Халх-Мингийн түр худалдаа. Historia Mongolarum, 24, 216–239. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11003

Issue

Section

Translations