Зүүнгар улсын Даваач хааны хоёр жилийн засаглал
Сорилт, тэмцэл
Keywords:
Цэвээндоржнамжил, Галданцэрэн, Лхамдаржаа, Амарсанаа, Манж Чин улс, Хасаг, Хотон, отог, зайсан, Tseveen Dorjnamjil; Galdan Tseren; Lkhamdarjaa; Amarsanaa; Manchu Qing dynasty; Kazakh; Khoton; otog; zaisanAbstract
Зүүнгар улсын зургаа дахь хаан Даваачийн уг гарал, хаан ширээнд суусан түүх, түүний дотоод, гадаадад явуулсан бодлогыг тодруулах замаар Зүүнгар улсын улс төр, нийгмийн хөгжлийн нэг зурвас үеийг судалсан болно. Даваачийн төр барьсан 1753-1755 он бол Зүүнгарын түүхнээ маш эгзэгтэй цаг мөч бөгөөд Зүүнгар улсад дотоодын эвдрэл дээд цэгтээ хүрч, отог, ангиуд гадагш дүрвэж бусдын эрхшээлд орж, Манж Чин улс цэргийн хүчээр Зүүнгар улсыг эзлэн авсан цаг үе мөн. Зүүнгар улс Манж Чин улсад эзлэгдэхэд юу нөлөөлсөн, үүнд Даваачийн улсыг удирдах ухаан дутагдсан уу? гадаад дотоод хүчин зүйлс юу бэ? гэх мэт асуудалд хариу өгөхөд чиглэсэн он, сар өдөр, оролцогчид, газар орон зэргийг нарийвчлан тодруулах замаар Даваачийн байр суурь, бодлого, түүхэн нөхцлүүд хэрхэн уялдсаныг судлав. Сүүлийн үед манж хэлний сурвалжууд судалгааны эргэлтэд орсон нь энэ сэдвээр судалгаа хийх, санал солилцох боломжийг нээж өгч байна.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.