Ляо улсын үеийн Урианхайчуудын үүсэл гарал

Authors

  • Бай. Баянтал БНХАУ-ын Хөлөнбуйр дээд сургуулийн Аялал жуулчлал, Газарзүй, Түүх соёлын сургуулийн багш, доктор

Keywords:

Урианхай түмэн, доён урианхай, The people of Uriankhai, the people of Doyan Uriankhai

Abstract

Урианхай аймаг нь Монголын түүхийн хөгжлийн явцад их нөлөө үзүүлсэн аймаг болно. Тус аймаг нь Ляо улсын үед нэлээд томоохон болж, Волянгай улсын (wolanggai 斡朗改) ба Ванянгай овог (wanianggai 嗢娘改) гэж хоёр хэсэг хуваагджээ. Их Монгол Улс, Юань улсын үед Урианхай, Ойн Урианхай (huaiyin 槐因) гэж нэрлэгдэж байсан хоёр аймаг нь Юань улсын дараа үед зүүн баруун таван түмэнд хуваагдах болсон. Хубилай хааны үеэс Юань улсын гучдугаар он болтол Тогтобухад дайлагдсан Тува, Ойн Урианхай зэрэг таван аймаг Хянган давааны өмнөд хэсэгт нүүдэллэн ирж Мин улсын эхэн үед Хянганаас урагш оршин сууж байсан Урианхайн гурван харуул (Доён гурван харуул) (duoyanwuliangha 朵颜兀良哈) мандаж, бүх Ляо гол (liaohe 辽河)-ын дунд, дээд сав газрын эзлэн авч, Цахар түмэн зүүн гурван түмнээ дагуулан өмнөш түрсний дараа Урианхайн гурван харуул (wulianghasanwei 兀良哈三卫) зүүн гурван түмэнд хуваагдаж хэсэг Урианхайчууд баруун тийш нүүж Түмэдийн Алтан хаанд түшжээ. Чин гүрний дотоод засгийн Монгол зургаан чуулганы нэг Зостын чуулганы таван хошуунд Харчин гурван хошуу, Түмэдийн зүүн гарын хошууны язгууртад бүр монгол Урианхай овгийн бөлгөө. Маш олон түүх тэмдэглэлд тэдний өвөг дээдэс нь Их Монгол улсын Чингис хааны дөрвөн нохойн нэг болох Зэлмэ болох тухай тэмдэглэн тодорхойлсон байдаг. Үүнийг дахин нуршихгүй. Тус өгүүлэлд голдуу Урианхай овгийн гарлын тухай тодорхойлон тодорхойлохыг хичээв.

Additional Files

Published

2026-03-01

How to Cite

Баянтал, Б. (2026). Ляо улсын үеийн Урианхайчуудын үүсэл гарал. Historia Mongolarum, 24, 187–203. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11001