Духын бууц I, II бичээсийн тухай

Authors

  • Шабан Доган Измирийн Катип Чэлэби Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Түрк хэл, Уран Зохиолын Тэнхимийн профессор

Keywords:

Монгол нутаг дахь Түрэгийн бичиг, хадны бичээс, Духын бууц I, II бичээс, Tureg inscriptions in Mongolia, Rock incription, Inscription of the Dukhyn Buuts I, Inscription of the Dukhyn Buuts II

Abstract

 Руни үсгээрх Түрэгийн дурсгалд өмнө нь гарч байгаагүй Хятад сурвалжид Ch’e-pi хэмээн тэмдэглэгдэн үлдсэн хааны нэрийг “Духын бууц” бичээст тэмдэглэсэн байх бөгөөд Хятад хэлээрх Ch’e-pi гэх дуудлагыг эртний Түрэг хэлээр Çebiş хэмээн буулгажээ. Эртний Уйгур хэл болон Диванү Лүгэт-ит Түрк тольд анх тэмдэглэсэн, бусад бичээст тохиолдоггүй “baya” гэх үг мөн бичээст гарч байна. Уг бичээсийн ойр орчимд сийлсэн Карлук, Басмилын аль нэгэнд хамаатай хэмээн үзсэн тамгыг Карлук тамга гэж тогтоож байна. Карлукууд 754 онд энэхүү бичээс байгаа газрыг орхин явсан гэсэн мэдээнд тулгуурлан “Духын бууц II” бичээсийг энэ үеэс өмнө сийлсэн гэж үзэж болно. Сийлэгч ertimiz буюу хэрэг гэх үгийг бичихдээ үсгүүдийг ашигласан нь бичээсийг харьцангуй эрт үед холбогдохыг гэрчилж байна.

Additional Files

Published

2026-03-01

How to Cite

Доган, Ш. (2026). Духын бууц I, II бичээсийн тухай. Historia Mongolarum, 24, 84–98. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10996