Манж Чин улсын үеийн чуулганы үйл ажиллагаа
Abstract
Манж Чин улс XVII зуунаас эхлэн Монгол нутгийг захиргаандаа оруулснаар, тухайн бүс нутгийн нийгэм, улс төр, захиргааны тогтолцоог зохион байгуулах зорилгоор шинэ бүтэц, тогтолцоог нэвтрүүлсэн байна. Энэ хүрээнд хамгийн онцгой анхаарал татдаг байгууллага бол чуулган байжээ. Чуулганы тогтолцоо нь Монголын уламжлалт хуралдайн зарчимд тулгуурласан боловч Манжийн төвлөрсөн төрийн хяналтад нийцүүлэн зохион байгуулагдсан шинэ хэлбэр байв. Халхын дөрвөн аймагт байгуулсан чуулган нь тухайн бүс нутгийн удирдлагын төв болж, цэргийн, захиргааны, хууль цаазын, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн механизм болжээ. Чуулганы бүтэц нь чуулган дарга, дэд дарга, туслагч жанжин, хэбэй, бичээч зэрэг олон түвшний албан тушаалтнаас бүрдэж байв. Чуулган гурван жил тутам хуралдаж, орон нутгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эдгээр шийдвэрийг төв засгийн газрын батламжаар хэрэгжүүлдэг журам үйлчилж зөрчил, маргаан шийдвэрлэх, цэргийн зохион байгуулалтыг хариуцах зэрэг олон талт үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн энэхүү бүтэц нь Манжийн төрийн хяналт, бодлогыг орон нутгийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх, ноёд, засаг захиргааны байгууллагын хоорондын уялдааг хангах чухал гүүр болон ажиллаж байв. Иймд чуулганы тогтолцоо нь Халхын XIX зууны нийгэм, улс төрийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Манжийн захиргааны чадамжийг илтгэсэн гол тогтолцооны нэг байсныг энэхүү судалгаа онцолж байна.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.