Түмү-гийн тулалдаанд холбогдох зарим асуудлыг хятад сурвалж бичгүүдээс тодруулах нь

Authors

  • Даваасүрэн Ундрах Department of Asian Studies, National University of Mongolia

Abstract

XIV-XVI зууны үе нь Монголын түүхийн хамгийн бүдэг үед тооцогддог бөгөөд Монголын түүхчдийн зайлшгүй судалж үзэх чухал сэдвийн нэг юм. Бидний хөндөн судлахыг зорьж буй түүхэн үеийн хоёр улсын 1440-өөд оны харилцаа нь Монголын түүх төдийгүй Хятадын түүхэнд ч чухал байр суурь эзэлдэг. Монгол, Мингийн харилцааны олон үйл явдлыг Мингийн үеийн бичгийн мэргэд тэмдэглэн үлдээсэн байдаг ч эдгээрийн дотроос "Түмүгийн өөрчлөлт" гэж хятадын түүх бичлэгт нэрлэсэн 1449 онд болж өнгөрсөн хоёр үйл явдлыг тэр үеийн Мингийн түүх сурвалжид харьцангуй тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тулгар дурдсан түүхэн үйл явдлыг л гэхэд орчин цагийн хятадын түүхийн судалгаанд ч олонтоо хөндөн судалдаг, ихээхэн ач холбогдол өгдөг сэдвийн нэг гэж үзэж болно. Тус өгүүллийн эхний зорилго бол "Түмү-гийн тулалдаан"-д оролцог хоёр талын цэргийн тоог сурвалжаас тодруулахад оршино. "Мин улсын магад хууль", "Мин улсын судар"-т тэмдэглэгдээгүй мэдээ баримтыг хэд хэдэн өөр сурвалжаас түүж, судалгааны эргэлтэд оруулав.

Additional Files

Published

2025-08-01

How to Cite

Ундрах, Д. (2025). Түмү-гийн тулалдаанд холбогдох зарим асуудлыг хятад сурвалж бичгүүдээс тодруулах нь. Historia Mongolarum, 23, 93–107. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10319