Их Монгол улсын үеийн өртөө замын үүсэл, хөгжил
Abstract
Их Монгол улсын үед өртөө замыг үүсгэн байгуулж, "зам", "замчин", "улаа", "улаачин" хэмээн өртөө зам болон өртөө замын албатыг нэрлэж байжээ. Чингис хааны үед өртөө замын үүсэл тавигдсан юм. Чингис хаан Морин замын өртөөг үүсгэн байгуулжээ. Өгэдэй хааны үед өртөө замын нэгдсэн тогтолцоо байгуулагдаж, суурин өртөө тавигдсан байна. Өгэдэй хаан өрнө зугт Тэргэн замын өртөө, дорно зугт Нарийн замын 37 суурин өртөөг байгуулжээ. Түүний засаглалын үед өртөө зам шинэчлэгдэн хөгжиж, түүний дүрэм цааз нь улам боловсронгуй болов. Гүюг, Мөнх хааны үед өртөө замыг уламжлан хэрэглэж, хөгжүүлсэн байна. Их Монгол улсын үед "Морин зам", "Тэргэн зам", "Нарийн зам" гэсэн гурван төрлийн өртөө зам байгуулагдаж, Их Юань улсын үед 119 өртөө зам болон хөгжжээ. Тэргэн зам нь 57 өртөө, Морин зам нь 38 өртөө, Нарийн зам нь 24 өртөө нийт 119 өртөө зам болно. Эдгээр өртөө зам нь Их Монгол улсыг хүчирхэгжин мандахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.