Барилгын сүүдэрлэлт, нарны шууд тусгал, эрчим хүчний хэрэглээний харилцан хамаарал (Орон сууцны хорооллын жишээн дээр)
Keywords:
Орон сууцны хороолол, барилгажилт, хотжилт, нарны шууд тусгал, сүүдэрлэлт, сүүдэрлэлт, эрчим хүчний хэрэглээAbstract
Дэлхийн хүн амын ердөө 3 хувь нь 19 дүгээр зууны эхэн гэхэд хот суурин газарт амьдарч байсан бол өнөөдөр дэлхийн хүн амын 56 гаруй хувь нь хот суурин газарт төвлөрч байна. Хотжилтын энэхүү үйл явц Монгол улсад мөн адил хурдтай явагдаж байгаа ба 2019 оны байдлаар хотжилтын түвшин 67.2 хувьтай байна. Хотжилтын үр дүнд хүн амын төвлөрөл, барилга байгууламжийн нягтшил эрчимтэй өссөнөөр сүүдэрлэлт ихсэх, барилгад тусах нарны шууд тусгалын хэмжээ буурах зэрэг үзэгдэлтэй уялдаатай эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурах, ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх зэрэг асуудлууд бий болж байна. Мөн хот суурин газар өсөн нэмэгдэх тутам дэлхийн дийлэнх улс орон хот суурин газрыг байгальд ээлтэй эко, ногоон хотын үзэл баримтлалын дагуу хөгжүүлэх хандлагатай байна. Бид судалгаандаа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт орших 0.54 га талбай бүхий Хангай хотхоныг сонгож авч ‘LSS Chronolux’ функцээр нэгж блок дах 350 айл өрх бүрийн аль нэг цонхоор нарны шууд тусгал тусах хугацааг 350 цэгт тодорхойлж, Shadow analysis функцийг ашиглан тухайн цэг бүр дэх тасралтгүй сүүдэрлэгдэх хугацааг тооцоолон сүүдрийн дүн шинжилгээг хийж, нарны шууд тусгал тусах хугацаа, сүүдэрлэлтийн хугацаа, нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээний харилцан хамаарлыг E-views 6.0 программ ашиглан дүн шинжилгээ хийсэн. Судалгааны талбайд сүүдэрлэлт нь дунджаар 314.6 минут, хамгийн их хугацаа 586 минут, хамгийн бага хугацаа нь 52 минут байна. Судалгааны талбайд нэг хүнд ногдох жилийн дундаж эрчим хүчний хэрэглээ нь 575.5 кВт.ц байна. Нарны нийлмэл цацраг тусах хугацаа, сүүдэрлэх хугацаа гэсэн хувьсагчууд нь нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрээглээний өөрчлөлтийн 58.7 хувь (R2=0.587)-ийг тайлбарлаж байна. Нэг хүнд ноогдох эрчим хүчний хэрэглээ нь нарны нийлмэл цацраг тусах хугацаатай сөрөг, сүүдэрлэх хугацаатай эерэг хамааралтай байна.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Газарзүйн Асуудлууд сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.