Нуурын хотгорын хэв шинжид тектоник хагарлын нөлөө (Ачит, Үүрэг нуурын жишээн дээр)
Keywords:
Ачит нуур, Үүрэг нуур, нуурын хотгор, морфометрийн шинжилгээ, тектоник геоморфологи, грабен хотгорAbstract
Одоогоор Монгол орны нуурын хотгорын морфологийн хэв шинжийн судалгаа харьцангуй сул байна. Монгол Алтайн гол нурууны захаар салбарлан үргэлжлэх уулсын хооронд орших Ачит, Үүрэг нуурын хотгорын хэв шинжид тектоник нөлөө хэрхэн тусгалаа олсон болохыг тодруулав. Нуурын хотгорын хэв шинжид дэлхийн дотоод, гадаад хүчин зүйлс нөлөөлж байдаг зүй тогтолтой болохыг 19 дүгээр зууны төгсгөл үеэс шинжлэх ухааны үндэстэй тодорхойлж нуурын хотгорын хэв шинжийн ангиллууд хийгдэж эхэлжээ. Төв Азийн хэмжээнд нууруудын газарзүйн байршил, нуурын хотгорын дүр төрх, хэв шинжид дотоод нөлөөнөөс гадна, мөстлөг, түүний дараах уур амьсгалын болон геоморфологийн явцууд чухал нөлөө үзүүлжээ. Энэ нь нууруудын хотгорын дүр төрх, байршил, талбайн хэмжээнд нөлөөлж ирсэн нь дамжиггүй. Судалгаанд морфометрийн шинжилгээг сансрын зургийн тайлалтай хослуулан геоморфологийн шалгуур үзүүлэлтээр баталгаажуулав. Ачит нуурын хотгорын баруун болон зүүн талаар хойноос урагш чигт, Үүрэг нуурын хотгорын хойд ба өмнөд, зүүн өмнөд талаар баруун хойноос зүүн урагш чигт үүссэн хагарлуудаар доош суусан грабен хотгорууд болох нь тогтоогдсон. Ийм хэв шинжийн нуурын хотгорууд нь уулархаг нутгийн нууруудад тусгалаа олдог зүй тогтолтой байна. Нуурын хотгорын хэв шинжийн судалгаа нь нуурын усны горим, талбай, эзлэхүүний хамаарлыг нарийвчлан тодорхойлж судлахад суурь нөхцөл болдог онцлогтой.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Газарзүйн Асуудлууд сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.