Scientific transaction of the National University of Mongolia. Physics: Announcements https://journal.num.edu.mn/physics
Physics journal is established in 1996 under the name “Scientific transaction of the National University of Mongolia”, this journal publishes novel and accessible research findings in all areas of physics at least once a year. It covers theoretical, experimental and computational research articles on fundamental concepts, matter physics, contemporary physics and other related fields. The journal name was changed as “Scientific transaction of the National University of Mongolia. Physics (Sci. tran. NUM, Phys.) in 2004. ISSN: 2311-1097 (print), 2790-8321 (online)

Language: Mongolian, English
en-US Fri, 05 Apr 2024 16:17:43 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 Өгүүлэл хүлээн авах: М.Лувсандорж багшийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаар https://journal.num.edu.mn/physics/announcement/view/39
Монгол Улсын Физик, Физикийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн М.Лувсандорж багшийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаарт эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тусгай дугаарт Физик болон Физик боловсролын асуудлуудыг хамарсан сэдвийн өргөн цар хүрээтэйгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Эрхэм эрдэмтэн судлаач та бүхнийг өөрсдийн судалгааны ажлын явц, үр дүнгээр танилцуулан манай тусгай дугаарт бүтээлээ "Физик" сэтгүүлийн ерөнхий журмын дагуу, формат загвараар бэлтгэн ирүүлнэ үү.

Бүтээлийг "Физик" сэтгүүлийн онлайн платформоор дамжуулан 2024 оны 6-р сарын 10-ний өдрийг дуустал хүлээн авна.

Физик сэтгүүлийн редакц.

https://journal.num.edu.mn/physics/announcement/view/39 Fri, 05 Apr 2024 16:17:43 +0800 Өгүүлэл хүлээн авах: МУИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд хэвлүүлэх өгүүллийн эх бичвэрийг бэлтгэх заавар (шинэчлэгдсэн) https://journal.num.edu.mn/physics/announcement/view/36
1. Хэмжээ

Цаасны хэмжээ А4, бичвэрийн захын зай дээд талаасаа 0.845 inch (2.15см), доод талаасаа 0.845 inch (2.15см), зүүн талаасаа 0.845 inch (2.15см), баруун талаасаа 0.845 inch (2.1 5см), хэвлэгдсэн материалын нийт өндөр 10 inch (25.4см), өргөн 6,27 inch (15.93см), (хамгийн ихдээ өндөр 25.5см, өргөн 16см-ээс хэтрэхгүй) байна.

2. Өгүүллийн хэл, бичвэрийн фонт

Өгүүллийг Англи, Монгол, Орос хэлний аль нэгээр Latex, MS Word программ ашиглан Times New Roman фонтоор бичсэн байна.

3. Өгүүллийн бүтэц

Сэтгүүлд өгөх эрдэм шинжилгээний өгүүллийг дараах бүтцийг баримтлан бичнэ.

Гарчиг

Зохиогчдын нэр, албан байгууллага, хаяг, электрон шуудан

Хураангуйг /200 үгнээс хэтрэхгүй/ гарчгийн хамт тухайн өгүүллийг бичсэн хэлнээс гадна заавал Англи хэлээр орчуулж өгүүллийн төгсгөлд хавсаргана.

Мэргэшлийн индекс буюу "PACS number"

Түлхүүр үг

Удиртгал

Үндсэн хэсэг

Онолын үндэс

Хэмжилтийн арга зүй, хэмжилт гэх мэт

Үр дүн, дүгнэлт

Талархал ба мэдэгдэл

Ишлэлд ашигласан материал

4. Бичиглэл хийхэд баримтлах зарчмууд:

4.1. Ишлэлийг дөрвөлжин хаалтанд [1], [7, 10-12. 14] гэх мэт тэмдэглэж өмнөх үгээс зай авч бичнэ. American Physics Society (APS)-ийн Physics Review A (PRA) style хэрэглэнэ.

4.2. Тооны аравт, зуутын таслалыг цэгээр тэмдэглэнэ.

4.3. Өгүүлэл дэх томъёо болон тэмдэгтийг "MS Word" -ын Equation функцийг ашиглаж налуу бичнэ. Томъёоны урт баганын өргөнөөс их бол бичвэрийг тасалж томъёог нэг багана байдлаар оруулж дараагийн мөрнөөс бичвэрийг хоёр баганатайгаар үргэлжлүүлэн бичнэ.

4.4. Нэгж болон тусгай функцуудын нэрийг (sin, tg, log, exp, det, tr гэх мэт) босоогоор бичнэ.

4.5. График, зургийг тод харагдахуйц чанартай бэлтгэж (300dpi) тайлбар, тэмдэглэгээ зэргийн хэмжээг Times New Roman бичвэрийн 10pt өндөртэй ижил харагдахаар бэлтгэнэ. График, зургийн урт баганын өргөнөөс их бол бичвэрийг тасалж, зураг, графикийг нэг багана байдлаар оруулж дараагийн мөрнөөс бичвэрийг хоёр баганатайгаар үргэлжлүүлэн бичнэ.

4.6. Графикт координатын тэнхлэг 1pt өргөнтэй байхаар бодож бусад шугамын өргөнийг сонгоно.

4.7. Зураг, графикийн тайлбарыг налуугаар (10pt) бичнэ. Тайлбарыг зураг болон графикийн дор, түүний хэмжээнээс хоёр тийш хэтрүүлэлгүй, голлуулан бичнэ.

4.8. Зураг, График, Хүснэгтийн тайлбарыг бичихдээ "Зураг", "График", "Хүснэгт" гэсэн үгний ард зай авч харгалзах дугаарыг оруулан цэг тавьж дахин зай аван Том үсгээр эхлэн жижиг үсгээр тайлбарыг бичнэ. (Зураг 1. Тайлбар , Зураг 2. Тайлбар , График 1. Тайлбар , График 2. Тайлбар, гэх мэт).

5. Бичиглэл хийх үсгийн хэв маяг:

5.1. Header (хуудасны толгой)- 10p, italic, Тэгш талын зүүн үзүүрт нь хуудасны дугаар, 0.5 inch зай аваад зохиогчийн нэр, цэг тавиад гарчиг бичнэ. (хоёроос дээш зохиогчтой бол .. нар гэж товчилно, гарчиг нь нэг мөрөнд багтахгүй бол гол утгыг нь гарган хураангуйлж багтаана)

5.2. Гарчиг -14pt, Bold, Том үсгээр эхэлж жижиг үсгээр бичнэ

5.3. Зохиогч - 11pt, Bold. Томоор эхэлж жижгээр хуудсыг голлуулан бичнэ. Зохиогч бүрийн нэрийн баруун дээд хэсэгт хаягт харгалзах латин үсгэн зүүлт оруулна.

5.4. Xaяг -11pt, italic байх ба зохиогч бүрийн харгалзах хаягийг бүх зохиогчдын нэрийг бичсэн мөрний дараагийн шинэ мөрнөөс зүүлтэд харгалзах тайлбар хэлбэрээр оруулна. Монгол хэлээр бичиж байгаа бол байгууллагыг томоос нь бага руу дараалуулан бичнэ. Жишээ:

Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх ухааны сургууль, Физикийн тэнхим.

5.5. Холбоо баригч зохиогчийн нэрд нэмэлт тоон юмуу тэмдэгтээр зүүлт оруулан хуудасны зүүн доод хэсэгт "footnote" байдлаар харгалзах зүүлтийн тайлбарт электрон шууданг бичнэ. Монголоор бичиж байгаа бол дараах жишээг үзнэ үү:

*Э-шуудан: name@num.edu.mn

5.6. Хураангуй буюу "Abstarct" - 10pt, Үндсэн хэсгийн баруун, зүүн талаас 1.5см зайтай бичнэ.

5.7. Түлхүүр үгс - 10pt, Өгүүллийн хураангуйн доод хэсэгт шинэ мөрнөөс "Түлхүүр үгс:" гэж эхлүүлэн үгс бүрийн ард таслал тавин үргэлжлүүлэн бичнэ. Түлхүүр үгсийг бичихдээ өгүүллийн хураангуй хэсэгтэй адил зай авна.

5.8. Мэргэшлийн индекс- 10 pt (PACS number-Physics and Astronomy Classification Scheme: http://www.aip.org/pacs хаягаас харна yy)

5.9. Үндсэн хэсэг- 11pt . Зөвхөн хоёр баганаар (хоорондын зай нь 0.251inch=6.35mm)

5.10. Бүлгийн (section) гарчиг - 11 pt, ALL CAPITAL, Bold , дугаарлавал Ром too хэрэглэнэ.

5.11. Дэд бүлгийн (subsection) гарчиг- 11 pt, Томоор эхэлж жижгээр бичнэ, Bold, дугаарлавал А,В,С,...гэнэ.

Талархал ба мэдэгдэл

5.12. Ишлэлд ашигласан материал -11pt. Жагсаалтын дугаарыг дөрвөлжин хаалтад бичих ба агуулга нь дараах хэлбэртэй байна.
Зохиогчид, өгүүллийн гарчиг, сэтгүүлийн нэр, боть, цувралын дугаар (байхгүй бол орхино), хуудасны дугаар, он, doi:...
Жишээ:
Harris, J. J. Sluss, Jr., H. H. Refai, et al., “Free-space optical wavelength diversity scheme
for fog migration in a ground-to-unmanned-aerial-vehicle communications link,” Opt. Eng.
45, 086001 (2006). [doi:10.1117/1.2338565]

6. Өгүүллийг хүлээн авах:

6.1 Өгүүллийг https://journal.num.edu.mn/physics/about/submissions цахим хаягаар онлайнаар хүлээн авна.

6.2. Зохиогч нь өгүүлэл илгээхдээ шаардагдах бүх мэдээллийг харгалзах цонхонд үнэн зөв оруулсан байна.

6.3 Тус сэтгүүлд ирсэн өгүүлэлд хянан магадлагаа хийхдээ "МУИС-д Эрдэм шинжилгээний сэтгүүл эрхлэн хэвлүүлэхэд баримтлах журам"-ыг баримтлах бөгөөд сэтгүүлийн редакц өгүүллийг тухайн мэргэжлийн чиглэлийн хоёроос доошгүй шүүмжлэгчид илгээж тэднээс ирүүлсэн саналыг харгалзан хэвлэх эсэх тухай эхний шийдвэрийг гаргаж зохиогчид мэдэгдэнэ.

6.4. Хэрэв өгүүлэлд тодорхой засвар хийгдсэний дараа хэвлэгдэх шийдвэр гарсан бол зохиогчид бичигдсэн шүүмжийн дагуу дахин засварлаж өмнөх бүртгэлээр сэтгүүлд илгээнэ.

6.5. Ирүүлсэн өгүүлэл бүрийг оюуны өмчийн талаас бүтээлийн хулгайг шалгах системээр шалгана.

Редакцын зөвлөл
https://journal.num.edu.mn/physics/announcement/view/36 Fri, 01 Dec 2023 12:21:08 +0800 Өгүүлэл хүлээн авах: Сэтгүүлийн зөвлөлийн эрхэм гишүүд, зохиогч уншигчид аа! https://journal.num.edu.mn/physics/announcement/view/34
Эрхэм хүндэт зохиогч уншигчид аа!

Бид “МУИС Эрдэм шинжилгээний бичиг Физик” сэтгүүлд хэвлэгдэж байгаа өгүүллүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлж, хүртээмж, ач холбогдлыг нэмэгдүүлэн сэтгүүлийн чансааг олон улсын түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ нь тухайн өгүүлэл ямар хэл дээр бичигдсэнээс ихээхэн хамаарч байна. Хэдийгээр бид англи, орос хэл дээр бичигдсэн зарим өгүүллүүдийг хэвлэдэг боловч ихэнх өгүүлэл монгол хэлээр хэвлэгдэн гардаг. Тухайн өгүүллийн талаархи мэдээлэл англи хэлээр бичигдсэн байх нь сэтгүүлийн болон өгүүллийн хүртээмжид чухал ач холбогдолтой байгаа нь харагдаж байна. Иймд уншигч, зохиогч та бүхнийг манай сэтгүүлд хэвлүүлэхээр илгээж байгаа өгүүллийнхээ хураангуйг заавал англи хэл дээр бичиж ирүүлж байхыг хүсье. Энэ талаар бид манай сэтгүүлд өгүүлэл бичих зааварт нэмж тусган орууллаа.

Үүний зэрэгцээ бид жилд нэг удаа сэтгүүлийн нэг дугаарыг дан англи хэлээр хэвлэн гаргах зорилго тавьж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор зохиогч, уншигч та бүхнийг өөрийн өгүүллээ англи хэл дээр ирүүлэх, цаашилбал хамтран ажилладаг судлаач, эрдэмтэдэд манай сэтгүүлд өгүүлэл бүтээлээ хэвлүүлэх талаар сурталчилж ажиллахыг хүсье.

Манай сэтгүүлийн зорилго үйл ажиллагааг дэмжин ажиллаж ирсэн та бүхэндээ талархал илэрхийлэхийн ялдамд судалгааны ажилд тань их амжилт хүсье.
https://journal.num.edu.mn/physics/announcement/view/34 Thu, 16 Nov 2023 13:16:59 +0800