https://journal.num.edu.mn/physics/gateway/plugin/AnnouncementFeedGatewayPlugin/atom
Scientific transaction of the National University of Mongolia. Physics: Announcements
2026-03-31T20:12:14+08:00
Open Journal Systems

Physics journal is established in 1996 under the name “Scientific transaction of the National University of Mongolia”, this journal publishes novel and accessible research findings in all areas of physics at least once a year. It covers theoretical, experimental and computational research articles on fundamental concepts, matter physics, contemporary physics and other related fields. The journal name was changed as “Scientific transaction of the National University of Mongolia. Physics (Sci. tran. NUM, Phys.) in 2004. ISSN: 2311-1097 (print), 2790-8321 (online)

Language: Mongolian, English

https://journal.num.edu.mn/physics/announcement/view/55
Өгүүлэл хүлээн авах: МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна.
2026-03-31T20:12:14+08:00
Scientific transaction of the National University of Mongolia. Physics

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, ахисан түвшний оюутан та бүхнийг МУИС-ийн Физикийн тэнхимээс эрхлэн гаргадаг МУИС-ийн эрдэм шинжилгээний бичиг ФИЗИК сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна.

ФИЗИК сэтгүүл (https://journal.num.edu.mn/physics/index) нь мэргэжлийн түвшинд хянан магадалгаа хийгддэг, бүрэн цахим эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүл юм.

ФИЗИК сэтгүүлд хэвлэгдсэн өгүүлэлд DOI (Digital object identifier) дугаар олгогдох ба өгүүлэл Google Scholar болон Dimensions Ai мэдээллийн системд индекслэгдэх болно. Ингэснээр таны бүтээлийг бусад эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглах, эшлэл авах боломжтой болох бөгөөд таны бүтээлийн үр нөлөө, хандалтыг нэмэгдүүлэх давуу талтай.

Эрдэм шинжилгээний өгүүлэл нь зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн, өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй шинэ үр дүнд тулгуурлан туурвисан байх шаардлагатай бөгөөд судалгааны ажлын шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмэр, шинэлэг тал нь өгүүллийг хэвлэн нийтлэх үндэс болно.

ФИЗИК сэтгүүлд физикийн шинэлэх ухаан, технологи, инженерчлэлийн онол, туршилтын холбогдох бүхий л чиглэл болон физик боловсролын асуудалд хамаарах эрдэм шинжилгээний өгүүлэл, тодорхой судалгааны тойм нийтлэлийг тогтмол цахимаар хүлээн авч байна.

2026 оны хаврын улирлын шинэ дугаарт хэвлүүлэх өгүүллийг https://journal.num.edu.mn/physics/about/submissions хаягаар цахимаар хүлээн авах болно.

Сэтгүүлийн редакцын зөвлөл

Холбоо барих:

Н.Төвжаргал, 88012925, tuvjargal@num.edu.mn

Т.Төртогтох, 89011918, turtogtokh@num.edu.mn

2026-03-31T20:12:14+08:00
https://journal.num.edu.mn/physics/announcement/view/45
Өгүүлэл хүлээн авах: Цөмийн физикийн судалгааны төв байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаар
2025-02-19T16:33:11+08:00
Scientific transaction of the National University of Mongolia. Physics

Монгол улсад цөмийн физикийн шинжлэх ухаан хөгжих, сургалт, судалгааны ажил эхлэх дотоод, гадаад нөхцөл 1960-аад оноос тавигдсан юм. Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтээс нейтроны генераторыг МУИС-д шилжүүлэн авсантай холбогдуулан 1965 онд МУИС-ийн ректорын тушаалаар цөмийн шинжилгээний групп байгуулагдаж Цөмийн физикийн судалгааны төвийн үндэс суурь тавигдсаны 60 жилийн ой энэ онд тохиож байна.

Цөмийн шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн чиглэлээр шинэ мэдлэг бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсийг зорилго болгон үйл ажиллагаагаа явуулж ирсэн Цөмийн физикийн судалгааны төвийн 60 жилийн ойг тохиолдуулан гаргах Физик сэтгүүлийн тусгай дугаарт Эрхэм эрдэмтэн судлаач та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тусгай дугаарт цөмийн физик, технологи, инженерчлэлийн судалгаа-хөгжүүлэлт, төрөл бүрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, боловсролын асуудлуудыг хамарсан сэдвийн өргөн цар хүрээтэйгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Бүтээлийг "Физик" сэтгүүлийн онлайн платформоор дамжуулан 2025 оны 6-р сарын 01-ний өдрийг дуустал хүлээн авна.

Физик сэтгүүлийн редакц.

2025-02-19T16:33:11+08:00
https://journal.num.edu.mn/physics/announcement/view/39
Өгүүлэл хүлээн авах: М.Лувсандорж багшийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаар
2024-04-05T16:17:43+08:00
Scientific transaction of the National University of Mongolia. Physics

Монгол Улсын Физик, Физикийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн М.Лувсандорж багшийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Физик сэтгүүлийн тусгай дугаарт эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү тусгай дугаарт Физик болон Физик боловсролын асуудлуудыг хамарсан сэдвийн өргөн цар хүрээтэйгээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч байна. Эрхэм эрдэмтэн судлаач та бүхнийг өөрсдийн судалгааны ажлын явц, үр дүнгээр танилцуулан манай тусгай дугаарт бүтээлээ "Физик" сэтгүүлийн ерөнхий журмын дагуу, формат загвараар бэлтгэн ирүүлнэ үү.

Бүтээлийг "Физик" сэтгүүлийн онлайн платформоор дамжуулан 2024 оны 6-р сарын 10-ний өдрийг дуустал хүлээн авна.

Физик сэтгүүлийн редакц.

2024-04-05T16:17:43+08:00