https://journal.num.edu.mn/ms/gateway/plugin/AnnouncementFeedGatewayPlugin/atom
Mongolian Studies: Announcements
2024-09-10T12:03:54+08:00
Open Journal Systems

Mongol Sudlal (Mongolian Studies) is an interdisciplinary, peer-reviewed, and open-access journal published by the Department of Mongolian Language and Linguistics, in collaboration with the Department of Literature and Art Studies, both affiliated with the National University of Mongolia.

The international academic journal "MONGOL SUDLAL" (ISSN 1997-1826, DOI: https://doi.org/10.22353/ms) is proudly associated with the CrossRef academic database. Each forthcoming article is designated a unique DOI, simplifying "Google Scholar" registration and facilitating international citations.

The journal focuses primarily on linguistics, philology, literature, and art studies, with a dedicated emphasis on Mongolian Studies. Beyond advancing scholarly knowledge in these disciplines, it actively promotes academic cooperation and interdisciplinary research to elevate the field of Mongolian studies.

With a rich history dating back to 1946, the journal has been a prominent and internationally recognized academic resource in the field of Mongolian Studies.

https://journal.num.edu.mn/ms/announcement/view/41
“Монгол судлал” сэтгүүлд өгүүлэл тогтмол хүлээн авна
2024-09-10T12:03:54+08:00
Mongolian Studies

“МОНГОЛ СУДЛАЛ” сэтгүүлд монгол хэл бичиг, хэл шинжлэл, уран зохиол, урлаг судлалын чиглэл болон түүнд холбогдох салбар дундын судалгааны монгол, эсвэл англи хэлээр бичсэн, хэвлэн нийтлэлийн шаардлагад бүрэн нийцсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний шүүмж, орчуулгыг хүлээн авах ба 2 мэргэжлийн хянан магадлагчийн үнэлгээгээр тэнцсэн тохиолдолд хэвлэн нийтэлнэ. Тус эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийг хэвлэмэл болон цахим хувилбараар хэвлэн нийтлэх бөгөөд жилд 1 дугаар гарна.

Олон улсын эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн ISSN 1997-1826 дугаар бүхий “Монгол судлал” сэтгүүл нь МУИС-ийн Open Journal System (OJS) платформ-д суурилсан албан ёсны цахим сэтгүүлийн санд бүртгэлтэй бөгөөд эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн сан болох CrossRef-д нэгдэж, DOI (Digital Object Identifier: https://doi.org/10.22353/ms) дугаартайгаар хэвлэгдэж байна. Зохих шалгуур шаарлагыг хангаж хэвлэн нийтлэгдэх өгүүлэл тус бүрд “DOI” дугаар олгоно. Ингэснээр эрдэмтэн судлаач Таны өгүүлэл “Google Scholar” хайлтын мэдээллийн санд бүртгэгдэж, олон улсын хэмжээнд эшлэгдэх боломжтой болох юм.

Та хэвлэн нийтлэлийн шаардлагын дагуу бичсэн өгүүллийнхээ MS Word болон PDF цахим хувилбарыг journal_mongolstudies@num.edu.mn имэйл хаягаар илгээнэ үү.

“Монгол судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийн 2024 оны дугаар (48-р дугаар)-т хэвлэх өгүүллийг дараах хуваарийн дагуу хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах: 2024.11.01 хүртэл

Редакцын зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчээр хянуулах: 2024.11.01-2024.12.01

Хянан магадлагчийн саналаар өгүүлэлд засвар оруулах: 2024.12.01-2024.12.15

Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 2024.12.15-2024.12.25

Холбоо барих дэлгэрэнгүй мэдээллийг https://journal.num.edu.mn/ms/about/contact холбоосоор нэвтэрч үзнэ үү.

“Монгол судлал” сэтгүүлийн редакцын зөвлөл

2024-09-10T12:03:54+08:00