Geological Issues https://journal.num.edu.mn/geology
Journal of Geological Issues is a peer-reviewed open access journal, which publishes original research articles mainly focusing on, but not limited to, geology and mineral resources of Central Asian Orogenic Belt. In addition to original research articles, the journal also accepts review articles, short communications, field notes, anniversary notes and book reviews.

The journal, founded in 1999, is published by Department of Geology and Geophysics, National University of Mongolia (NUM). All expenses related to publication is covered by NUM; thus, there is no fees to authors to publish or to audience to access articles. ISSN is 2313-8408.
en-US tsogo@num.edu.mn (Erdenetsogt, B.) tamir1201@num.edu.mn (Tamir, B.) Fri, 17 Oct 2025 00:00:00 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 Өмнөх үг https://journal.num.edu.mn/geology/article/view/10469
Монгол Улсад үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Төрийн шагналт, шинжлэх ухааны доктор, профессор Ж.Бямбын 85 насны ойд зориулсан МУИС-ийн Геологийн салбараас эрхлэн гаргадаг Геологийн асуудлууд сэтгүүлийн ээлжит дугаар (№24) та бүхэнд хүрч байна.

Монгол Улсад үндэсний геологийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойгоор сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэж, баримтат кино хийгдсэн байх тул түүнээс хойших 5 жилд тэнхимийн эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээнд гарсан ололт амжилтыг гаргахыг зорьлоо.
Монголын геологийн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн, геологич Ж.Бямбын сүүлийн 25 жилийн бүтээл туурвилаас онцлон Монголын геологийн судалгаанд томоохон хувь нэмэр болж байгаа эрдэм шинжилгээний үр дүнг товойлгон гаргах нь гол зорилго байлаа. Профессор Ж.Бямбын бичсэн амьдралын замналын товч тэмдэглэл нь залуу геологичид, хойч үеийн залуустаа ажил амьдралдаа анхаарч, бодож явах “алтан захиас” юм.
Энэ дугаарын бусад өгүүллүүд МУИС-д багшилж байсан болон МУИС-ийг төгссөн геологич эрдэмтдийн профессор Ж.Бямба болон Монголын геологийн судалгаанд зориулсан өгүүлэл, дурсамжууд болно.
Тухайн өгүүллүүдийг стандарт шаардлагад нийцүүлэн зохиогчдын дарааллаар ишлэх болохыг зөвлөмж болгож байна.
Сэтгүүлийн энэ удаагийн дугаар, зохиогчдын өгүүлэлтэй холбоотой санал, зөвлөмж, шүүмж байвал МУИС, ШУС-ийн Геологи, Геофизикийн тэнхимд хаяглан ирүүлэхийг хүсье.
Редакцийн зөвлөл Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10469 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 МУИС-ийн Геологийн салбар – 65 жилд https://journal.num.edu.mn/geology/article/view/10460
Монгол улсад 20-р зууны хагасаас эхлэн геологи шинжилгээний ажил эрчимтэй өрнөж эхэлснээр өсөн нэмэгдэж байгаа мэргэжилтний хэрэгцээг дотоодын боловсон хүчнээр хангах шаардлага гарч ирсэн бөгөөд үндэсний геологийн сургалтыг зохион байгуулсан нь Монголын геологийн салбарын хөгжилд томоохон түлхэц болсон байна.
1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолоор МУИС-ийн БУФ-ийн 13 оюутныг Геологийн 3-р анги болгон, шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1969 онд МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжсөн ба 1982 онд ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС-д Геологийн мэргэжилтэн бэлтгэх ажил зогссон байдаг.
Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар 1991 онд МУИС-ийн Ректорын тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдаж Газарзүйн салбарын II дамжаанаас 6 оюутан шилжүүлэн сургалтын ажлыг эхлүүлснээр МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх хоёр дахь үе шат эхэлсэн юм. 1992 оноос Геологийн салбарын багшлах боловсон хүчин, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дадлага туршлагатай эрдэмтэд, судлаачдыг багшаар ажиллуулж эхэлснээс хойш одоо тус тэнхим нь 13 багш, 2 туслах ажилтантайгаар ажиллаж байна. Тэнхимийн багш нар Монголын геологи, геодинамик, тектоник, ашигт малтмалын геологи, петрографийн судалгаа, палеогеограф, ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ, мөн зайнаас тандан судлал, газрын доорх усны экологи, нүүрсний геологи, шатах ашигт малтмалын геохимийн чиглэлүүдээр ажиллаж, олон арван бүтээл туурвижээ.
МУИС-иар “овоглогдох” нийт 1950-иад геологич байгаагийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн 1470 орчим геологич мэргэжилтнийг 1991 оноос хойш төгсгөжээ.
Х.Уламбадрах, Б.Эрдэнэцогт Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10460 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Геологич болох гэж бэдэрч явахдаа хийсэн тэмдэглэлээс https://journal.num.edu.mn/geology/article/view/10461
Өндөр насны оргил өөд мацаж (80 гарч 90 нас дөхөж) яваад эргээд харахад оройтсон ч гэсэн мэргэжил нэгт геологичиддоо хэлчихмээр, магадгүй олон биш ч гэсэн сүүлчийн удаа ч байж магадгүй хааяа оюун санаанд орж гарч явдаг миний амьдралд тохиолдож байсан үйл явдал, түүнээс ургасан сургамж байдгийг хэлье гэж бодлоо.
Ж.Бямба Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10461 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Профессор Ж.Бямба ба Монголын геологи: Дэлхийн цөмөөс Монгол Алтай хүртэл https://journal.num.edu.mn/geology/article/view/10462
Монголын геологийн судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн нэрт эрдэмтэн, геологич Ж.Бямбын сүүлийн 25 жилийн бүтээл туурвилаас онцлон томоохон хувь нэмэр болж байгаа эрдэм шинжилгээний үр дүнг товойлгон гаргахад энэ өгүүллийг зориулж байна. Дэлхий дээр эрчимтэй хөгжиж, олон жишээгээр нотлогдож байгаа боловч Монголын геологийн судалгаанд плюм тектоникийн ойлголт геодинамикийн үүднээс нэвтрээгүй байсныг Ж.Бямба нар онолын хувьд тодорхойлон гаргасан.
Ж.Бямбын зохиосон тектоникийн дүүрэгчлэл нь хавтангийн тектоникийн үзэл баримтлал дээр суурилсан геодинамикийн судалгааны зарчмаар зохиогдсоноороо ач холбогдолтой юм. Энэ агуулгаар зарим дүүргийн тектоник дүүрэгчлэлийг засварласан. Монгол Улсын нутаг дэвсгэрт ээлжлэн солигдож байсан геодинамик орчин болон тэр үед үүсэж байсан голлох металлогений төрөлжилтийг холбосон анхны томоохон ажлуудыг хийсэн байна. Юрын интрүзив чулуулаг, дайкын комплекс дээр үндэслэн Монгол Алтайн нуруу юрын цаг үед өргөгдөх хандлагатай байсан хэмээн дүгнэсэн нь сүүлийн үеийн үр дүнтэй сайтар нийцсэн байна.
Х.Уламбадрах, Н.Мөнхбилэг, Н.Байгалмаа Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10462 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Жамбын Бямбын геологийн салбарт оруулсан хувь нэмэр, өгөөж https://journal.num.edu.mn/geology/article/view/10463
Монгол улсын Төрийн соёрхолт, Сүхбаатарын одонт, Шинжлэх ухааны доктор, профессор, “Ахмад хүндэт геологич” Жамбын Бямба-ын геологийн салбарт оруулсан хувь нэмэр өгөөжийн тухай тэмдэглэл оршивой.
Г.Сугаржав Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10463 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Хилийн массивын хэт суурилаг, суурилаг найрлагатай чулуулгийн петрографи, геохими ба геохронологи https://journal.num.edu.mn/geology/article/view/10464
This paper presents the field characteristics, petrographic, and whole-rock geochemical data of the ultramafic-mafic rocks of the Khiliin massive, located along the border of north-eastern Mongolia. A petrographic study reveals that ultramafic rocks are represented by dunite, harzburgite, and wehrlite, while the mafic rocks are identified as pyroxenite and gabbroids. Geochemically, the ultramafic rocks are characterized by high MgO (27.0-38.7 wt.%), Fe2O3t (9.35-17.4 wt.%), and low total alkali (K2O+Na2O =0.08-0.24 wt.%) contents, whereas the mafic rocks have low contents of MgO (5.2-20.1 wt.%), Fe2O3t (6.6-10.2 wt.%), high total alkali (K2O+Na2O=0.42-3.95 wt.%) contents. The peridotites of Khiliin massive show enrichment in Th, depletion in Sr, Nb, Zr, whereas the mafic rocks are enriched in Sr, Th, depleted in Nb, suggesting an origin was partial melting of the depleted mantle source. In the Nb/Yb–Th/Yb diagram of tectonic environment, the studied rocks are derived from subduction-related mid-ocean ridge basalts, which formed in supra-subduction zone environments. Zircon U–Pb dating on gabbro show a Late Carboniferous age (304.5±3.2 Ma) for the Khiliin massive.
Т.Оюунчимэг, Д.Шарав, Д.Эрдэнэчимэг, Ц.Наранцэцэг, Н.Ариунаа Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10464 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Шивээнгол бүрдлийн геохими, геохронологийн шинэлэг үр дүнгээс https://journal.num.edu.mn/geology/article/view/10465
The paper presents the latest geochronological and geochemical results on alkali granites of the Shiveengol complex, a Mesozoic alkali granitoid found of the Lake Fold System, in Western Mongolia. The granitoids are characterized by geochemical enrichment in large-ion lithophile elements (LILE) such as Rb, Nd, Th and U, and depletion in high-field strength elements (HFSE) such as Sr, Zr and Ti. Geochemically, it reveals similarities with A-type granites formed within plate settings. U–Pb dating results show that the absolute age of the syenite is 210.6±2.4 Ma, which is Late Triassic.
Т.Оюунчимэг, Ц.Наранцэцэг, Х.Удаанжаргал, Б.Энхдалай, Ж.Энхтуяа, Б.Үржинханд Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10465 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Овоот улаан хүдрийн талбайн геологийн тогтоц, структур, хэтийн төлөв https://journal.num.edu.mn/geology/article/view/10466
In the Ovoot Ulaan ore field, exploration and verification works — including geological prospecting and control, geophysical surveys, drilling, and sampling— were conducted on previously identified occurrences such as the epithermal gold showings Khuren Tsav and Mukhar Khar (site 8825f), and the porphyry copper showing Khalzan Uul (site 8830f). Resource assessments were carried out at both the occurrence and ore-field scales. For each showing, supporting documentation and geological-mineral maps were updated at scales of 1:10000 to 1:25000 and hypotheses on the genetic types of the occurrences were proposed. Additionally, comprehensive maps of the ore field — including geological, mineralization, structural, and resource distribution maps — were prepared at scales ranging from 1:50000 to 1:100000.
Д.Отгонбаатар, Б.Тамир, Б.Өсөх-Эрдэнэ, С.Ганбаатар Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10466 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Улаануурын хотгор дахь дунд пермийн Тавантолгой болон Цанхи формацын петрографи, геохимийн судалгаа https://journal.num.edu.mn/geology/article/view/10467
From two boreholes (RL-#01, BTE-117) drilled in the Tavantolgoi deposit, a total of 25 samples of mudstone and sandstone from the Middle Permian Tsankhi and Tavantolgoi formations were analyzed for petrographic and geochemical analyses. Petrographic analyses show that the sandstones of the Middle Permian Tavantolgoi Formation have a litharenite composition. Geochemical results indicate that the sediments of the Tsankhi Formation were deposited under a more humid and warmer climate compared to those of the Tavantolgoi Formation. Furthermore, the sediments of the Tsankhi and Tavantolgoi formations were derived from felsic to intermediate source rocks.
М.Номинцэцэг, Б.Эрдэнэцогт, Л.Жаргал, Н.Байгалмаа Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10467 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800 Геометаллург ба Төмөртэй ордын хүдрийн үйлдвэр, технологийн төрөл https://journal.num.edu.mn/geology/article/view/10468
Геометаллургийн үнэлгээний үр дүн нь технологийн хэмжигдэхүүн, үзүүлэлт, дүгнэлт нь өртөг зардал өндөртэй, том эзэлхүүнтэй сорьцон олон тоогоор туршдаг  металлургийн шинжилгээ, туршилтын үр дүнтэй ойролцоо гардаг бөгөөд металлургийн туршилтаас  түрүүлж (урьдчилж) хүдэрт тохирсон үйлдвэрийн арга, технологийн зарчмын схемийг төсөөлдөг хэрэгсэл мөн.

Төмөртэй ордын төмрийн хүдрийн үйлдвэр, технологийн төрлийг  эцэслэж тогтоогоогүй байгаа нь тус хүдэрт тохирсон металл үйлдвэрлэх технологийн зарчмын схемийг нэг мөр сонгоход ойлгомжгүй явдал үүсгэж байна. Энэ ажлаар 2016 онд хийгдсэн геометаллургийн үнэлгээнд үндэслэж, байгаль-геологийн ижил төрлийн төмрийн хүдэрт 1964 онд томсгосон лабораторийн түвшинд гүйцэтгэсэн туршилт шинжилгээний дүгнэлтээр уг үнэлгээг баталж, Төмөртэйн ордын төмрийн хүдрийн үйлдвэр, технологийн төрлийг тогтоов.
Б.Чагнаадорж, Ц.Мөнхжаргал, Р.Нэргүй Copyright (c) 2025 Geological Issues https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/geology/article/view/10468 Thu, 16 Oct 2025 00:00:00 +0800