Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology
https://journal.num.edu.mn/MJAAE

Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology (ISSN1810-5025) is the official journal of the Department of Anthropology and Archaeology, School of Arts and Sciences, National University of Mongolia. This journal annually publishes scientific articles and notes in the fields of archaeology, biological archaeology, socio-cultural anthropology, linguistic anthropology, and ethnology in Mongolian and English.

en-US
u_erdenebat@num.edu.mn (Ulambayar Erdenebat)
u_erdenebat@num.edu.mn (Ulambayar Erdenebat)
Mon, 30 Dec 2024 09:30:47 +0800
OJS 3.3.0.13
http://blogs.law.harvard.edu/tech/rss
60

“Монголын довтолгооны хуйлмал бичиг” (蒙古襲来絵詞 Moko Shurai Ekotoba) дэх монголчуудын дүрслэлийн тухай ажиглалт
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9401

“Монголын довтолгооны хуйлмал бичиг” нь 13 дугаар зууны сүүл үеийн Юань, Япон цэргүүдийн дүр төрх, хувцас өмсгөл, хэрэглэж байсан зэр ээвсэг, агт морины тоног хэрэгсэл, хөлөг онгоцны төрх байдал, байлдааны арга барил, цэргийн ухаан зэргийг судлахад чухал ач холбогдолтой эх сурвалж юм. Энэ өгүүлэлд тус зургийн сурвалжид буй Монголчуудын дүрслэлийн тухай ажиглалт хийсэн зарим үр дүнгээс хуваалцаж байна.

Уламбаяр Эрдэнэбат
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9401
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Такашима арлын орчмоос олдсон Юаний флотын зарим олдворыг Хархорум хот ба Монголын үеийн булшны олдворуудтай харьцуулах нь
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9403

Монголын Их Юань улс 1274, 1281 онуудад Японд хоёр удаа халдан довтолсон боловч далайн хар шуурганд автаж сүйрсэн билээ. Хубилай хааны илгээсэн хэдэн зуун хөлөг онгоц Хаката булангийн Такашима арлын орчим далайд живжээ. Японы археологичид 1980-аад оноос Такашима орчим усан доорх археологийн системтэй судалгаа хийж судалгааны тайланг удаа дараа нийтлүүлсэн байна. Эдгээр бүтээлд Юаний флот Японд довтолсон түүхэнд холбогдох олон сонирхолтой олдвор хэрэглэгдэхүүнүүд гарсны дунд 13-14 дүгээр зууны монголчуудын эд өлгийн дурсгалтай харьцуулж болохуйц зарим олдворыг сонгон авч энэхүү өгүүлэлд ашиглав. Үүнээс үзэхэд Юаний флотын олдворууд дунд Монголоос олддог, агсарга бүс, эмээлийн чимэглэл, шор, малгайн чимэглэл зэрэг нүүдэлчдийн онцлогтой олдворууд цөөнгүй байна.

Уламбаяр Эрдэнэбат
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9403
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Монгол болон Японд хадгалагдаж байгаа Их Юань улсын үед хамаарах зэр зэвсгийн харьцуулсан судалгаа
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9404

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг Их Юань улсын түүхийг далайцтайгаар судлан шинжлэхэд Хубилай сэцэн хааны цэрэг Японд довтолсон усан флоттой холбогдох түүхэн баримтаас гадна археологийн олдвор, эх хэрэглэгдэхүүн ихээхэн чухал болохыг Япон улсад сүүлийн үед хийсэн далайн археологийн судалгаа, хурал зэргээс харж болно. Тиймээс энэхүү өгүүлэлд Монгол болон Японд хадгалагдаж байгаа Их Юань улсын үед холбогдох зэр зэвсгийн зарим олдворуудыг харьцуулан авч үзэх оролдлого хийсэн бөгөөд судалгааны товч үр дүнг нийтлүүлж байна. Судалгааг хийхдээ манай улсын нутгаас олдсон Их Юань улсын (1264-1368 он) үед холбогдох 14C-ийн он цагтай булш оршуулгын дурсгалаас илэрсэн зэр зэвсгийн эх хэрэглэгдэхүүнийг Япон улсад хадгалагдаж буй олдворуудтай харьцуулан авч үзлээ.

Сосорбарам Хүрэлсүх
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9404
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Бөөрөгтийн хадны зураг: Монгол Алтайн эртний урлагийн өвөрмөц дурсгал
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9405

Энэ өгүүлэлд Баян-Өлгий аймгийн Буянт, Толбо сумын заагт орших Бөөрөгтийн голын сав дагууд тархсан хадны зургийн дурсгалын талаар өгүүлнэ. Бөөрөгтийн хадны зургийн дурсгал нь газар зүйн байршил, зураг сийлсэн хад чулууны олон янз байдал зэргээрээ ихээхэн өвөрмөц сонирхол татахуйц юм. Бөөрөгтийн голын хадны зургийн дурсгалуудын олон янз байдалд тулгуурлан тэдгээрийн онцлог, зарим өвөрмөц дүрслэлүүд, Монголын хадны зургийн дурсгалд эзлэх байр суурь, хадгалалалт хамгаалалтын асуудлыг хөндөн авч үзлээ. Бөөрөгтийн голын хадан зургийн дурсгалууд он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс дундад эртний үе хүртлэх цаг хугацаанд хамаарна.

Ядмаа Цэрэндагва, Ричард Кортум, Баатар Жаргалсайхан
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9405
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Монголын хүрлийн үеийн зан үйлийн ландшафтуудаас оршуулгын уламжлалын хэв маягийг хайх нь
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9408

Монголын соёлын ландшафтад хүрэл, төмрийн үед холбогдох асар том чулуун байгууламж бүхий оршуулгын газрууд өнөөг хүртэл зонхилсоор байна. Тасралтгүй биш ч гэсэн олон удаа, олон тооны дурсгал малтан шинжилсэн боловч буруу ойлгогдсон хэвээр байна. Иймд бид Монголын төвийн бүс нутагт орших дөрвөн оршуулгын дурсгалт газрыг сонгон авч, тэдгээрийн дотоод зохион байгуулалтыг тодорхойлж, булшнуудыг хэлбэр төрхөөр нь ангилахын зэрэгцээ 14С-ийн он цагийн өргөн хүрээний мэдээлэлд тулгуурлан он цагийн дарааллаар нь гурван үе шат болгон авч үзлээ. Хамгийн эртний дурсгалууд нь НТӨ 15/14-р зуунд, хамгийн залуу нь НТӨ 6-р зуунд хамаарна. Мөн Монголын эзэнт гүрний үед холбогдох дурсгалууд ч бий. Эдгээр оршуулгын дурсгалт газруудад хийсэн бидний цогц дүн шинжилгээ Монголын төвийн бүс нутгийн хүрэл, төмрийн үеийн дурсгалуудыг тодорхойлох шинэ тогтолцооны талаарх санал юм.

Ян Бемманн, Дунбүрээ Батсүх, Жамьян-Омбо Гантулга, Чимиддорж Ерөөл-Эрдэнэ, Урсула Бросседер
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9408
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Богдын голын хөндийд олдсон эртний төмрийн хүдэр хайлуулах зуухны судалгаа
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9410

Энэхүү өгүүллээр Хангайн нурууны баруун бие Завхан аймгийн Алдархаан сумын нутаг Богдын голын хөндийд шинээр олдсон Хар үзүүр, Товцогийн ар хэмээх төмрийн хүдэр хайлуулах зуухны эх хэрэглэгдэхүүн, түүний орчны бүсэд хийсэн хайгуул судалгааны үр дүнгийн талаар хэлэлцүүлж байна. Малтлагын явцад илрүүлсэн модны нүүрсэнд он цаг тогтоох судалгаа болон төмрийн шааранд бүтэц найрлагын задлан шинжилгээгээр уг зуух нь НТ II-IV зуунд холбогдохыг тогтоосон юм. Тус судалгааг Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн сангийн “Монгол нутаг дахь эртний төмөрлөг үйлдвэрлэлийн судалгаа” суурь судалгааны төсөл (№ШУТБИТХ-2022/200, 2022-2024 он), Завхан аймгийн ЗДТГ-ын санхүүжилтээр гүйцэтгэв.

Лочин Ишцэрэн, Ганбаатар Галдан, Батсуурь Анхбаяр, Төмөр-Очир Батбаяр, Жигжжав Мөнхдэлгэр, Дайсукэ Накамура, Чунаг Амартүвшин
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9410
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Торгон зам ба Хятан бунхны ханын зураг
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9411

Хятан улс (907-1125) нь төр байгуулсан 200 гаруй жилийн хугацаанд өөрсдийн уламжлалт соёлын суурин дээр, Тан, Түрэг, Уйгур, Бохай, Алтан, Сүн зэрэг ойролцоо цагт оршиж байсан улс, үндэстний соёлын охь болсон содон зүйлсийг шингээн авч, улмаар хятан соёлоо баяжуулан хөгжүүлж, үндэстний өвөрмөц онцлогтой соёлыг бий болгосон байна. Ийнхүү хятан үндэстнээр голлосон соёл нь олон талын шинжээрээ тал нутгийн соёлын хөгжилд нэгэн оргил болохын хувьд Төв Азийн дундад эртний соёлын хөгжилд онцгой байр суурь эзэлдэг юм.

Бай Баянтал
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9411
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Хятаны үеийн чулуун хөргийн онцлог шинжийн тухай мөчид шинжлэх нь
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9412

Өнөөгийн БНХАУ-ын Өвөр Монгол орон бол Хятанчуудын мандаж бадарсан голомт нутаг юм. Хятанчуудын хүчирхэг их гүрний таван нийслэлийн хоёр нь Өвөр Монголд байдаг бөгөөд хаадын онгон, язгууртны булш, хот суурин, сүм суварга зэрэг археологийн олдворууд харьцангуй элбэг олддог. Харин Хятаны үеийн чулуун хөрөг маш цөөн олджээ. Тус өгүүлэлд Хятаны үеийн хэмээн үзэж буй чулуун хөргүүдийн зарим онцлог шинжийн тухай судлахыг оролдсон болно.

Содбилэг
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9412
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Монгол нутаг дахь XIII-XIV зууны үеийн хүн чулуун хөрөгт тахилын байгууламжийн судалгааны зарим асуудалд
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9413

Бид энэхүү өгүүллээр Монгол улсын нутаг дэвсгэрээс нэмэлтээр бүртгэсэн ерөнхий дүрслэл бүхий хүн чулуун хөргүүдийг XIII-XIV зууны үед холбогдохыг тодорхойлж нэгдсэн тархалтыг гарган эртний Монголын овог аймгийн газарзүйн байдалтай харгуулахын зэрэгцээ хүн чулуун хөргийн дүрслэл, хийц загвар, тахилын байгууламжийг археологийн малтлага судалгаа болон түүхийн сурвалжтай холбож хамрах үе, он цагийн тал дээр өөрсдийн саналыг дэвшүүлэхийг оролдсон болно.

Батдэлгэр Амгаланбат
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9413
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Наран толгойгоос шинээр илрүүлсэн руни бичгийн дурсгал
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9441

Сүүлийн жилүүдэд Монголын руни бичгийн дурсгалын бүртгэл харьцангуй бүрэн болж судалгаа улам нарийсан гүнзгийрч байгаа ч жилээс жилд нэмэгдэж, шинээр илэрч олдсоор байна. Энэ удаад бид Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Наран толгойгоос шинээр илрүүлсэн 10 хэсэг руни бичгийн дурсгалыг шинжлэх ухааны эргэлтэд оруулах зорилгоор урьдчилсан судалгааны үр дүнг нийтлүүлэв. Бичээсүүд тэнгэрт хальсан эгчийнхээ уй гашууд зориулсан, зарлиг тушаал сонссон, зам өртөө байгуулсан, ариун шүтээнт газар, усаа дурдсан, өлзийтэй байхыг ерөөсөн зэрэг утга агуулгатай бөгөөд Уйгурын хаант улсын үед “тугч ард иргэд” хэмээн нэрлэдэг төр, цэргийн нэгж байсныг илтгэх шинэ мэдээ буй нь түүхийн судалгаанд ач холбогдолтой чухал сурвалж болж байна. Үсэг бичгийн тиг хэлбэр, үгийн санд тулгуурлан эдгээр бичээсийг Уйгурын хаант улс (744-840) -ын эхэн, дунд үед холбогдоно хэмээн үзэж байна.

Цэнд Баттулга, Дамчаабадгар Содномжамц, Төмөрбаатар Түвшинжаргал
Copyright (c) 2025
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9441
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Шинэхээн буриадын төр хуримын сэргэ босгох ёсноос Чингис хааны намрын тахилгын нэрийдлийг зүйчлэх нь
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9415

Буриад аялгаар морь уях шон болон уяан зэлийг “сэргэ” гэж нэрлэдэг. Өвөр Монголын Хөлөнбуйрын Шинэхээн буриадууд уг гарвалаа “хун шувуун гарвал, хусан модон сэргэтэй” гэж домоглон хун шувууг тотем шүтээнээр дээдлэж, хусан модон сэргийг уг гарвалын сүлд тэмдэг болгон үзэж, хүүгээ гэрлэж төр хурим хийхэд хус модон сэргэ босгодог заншилтай. Энэ нь нэг талаар харь холоос хүүхэн үрээн хүргэж ирсэн худ ургууддаа бэлтгэсэн уяан зэл болохоор барахгүй, нөгөө талаар энэ буриад айл хүүгээ гэрлүүлж, уг үндсээ залгамжлан гал голомтоо бадраасныг тунхаглаж байгаа сүлд тэмдгийн үүрэг зориулалттай байна. Тус өгүүлэлд Шинэхээн буриадын хус модон сэргэ босгох ёс заншлыг Чингис хааны дөрвөн цагийн тахилга дахь намрын улирлын хуримтай холбон үзэж, эрдэмтдийн урьдах судалгааныг эшлэн задлаад, энэхүү эрхэм их төрийн ёслолын нэрийдэл нь “ногт шөргийн хурим” биш, харин “ногт сэргийн хурим” болно хэмээн зүйчлэн гаргасан байна.

Толон
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9415
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Монгол хаадын ордны дуу хөгжмийн түүхэн тойм
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9416

Монгол үндэстний дуу хөгжим нь монголчуудын баяр ёслол, тэмдэглэлт өдөр, шашин тахилга, найр наадам зэрэг амьдралын бүхий л хүрээнд чухал нэгэн бүрэлдэхүүн болдог билээ. Дуу хөгжмөөр дамжуулан монголчуудын амьдралын арга ухаан, хэв маягаас харж болохоос гадна монголчуудын түүхэн ул мөрийг өвөрмөц соёл уламжлал болон ойлголтоос тодруулж болох юм. Монгол хааны ордны дуу хөгжим нь олон арван үе шат дамжижr ирснийг түүхэн сурвалж бичиг, судалгааны бүтээлүүдэд үндэслэж, Их Монгол улсын үеийн байдал, Юань улсын үеийн байдал, Умард Юань улсын үеийн байдал, Манж Чин улсын уламжлал залгамжлал гэх олон талаас нь шинжлэн судлах болно.

Баяндүүрэн Сүхбаатар
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9416
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Засагт хан аймгийн Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундаа (XIX зууны эцэс XX зууны эхэн үе)
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9417

Энэхүү өгүүлэлд Халхын Засагт хан аймгийн “Олхонууд гурван хошуу” хэмээн нэрлэгдсэн Эрдэнэ засаг, Баатар засаг, Үйзэн засгийн хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундааны талаар тоймлон өгүүллээ. Халхчуудын эдийн соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь уламжлалт хоол, идээ ундаа билээ. Уламжлалт хоол, идээ ундаа нь байгаль цаг уур, эрхлэх аж ахуйтай нягт уялдаатай. Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол хүнс, идээ ундааг дотор нь цагаан идээ, махан хоол, холимог хоолны төрлүүд, хоолны хольц буюу ааг амттан, цай ундаа, өдөр тутмын хоол унд, ёслол хүндэтгэлийн хоол унд гэх зэргээр ангилж болох бөгөөд тэд цаг уурын байдлаас хамаарч жилийн дөрвөн улиралд идэх хоол хүнсээ бэлтгэн, боловсруулсаар иржээ.

Баасанхүү Батмөнх
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9417
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800

Үндэстний соёлын нөлөөн доорх бэлгийн үзэл баримтлал: Хан үндэстэн ба Өвөр Монголчуудыг харьцуулах нь
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9418

Уг өгүүлэлд бэлгийн үзэл баримтлалд туссан уламжлалт соёлын нөлөөллийг Хятадын хан үндэстэн болон Өвөр Монголчуудын жишээгээр харьцуулан соёлын орчин дахь бэлгийн үзэл баримтлалын ялгарааг тодруулахыг зорьсон юм. БНХАУ-ын судлаачид хан үндэстний бэлгийн үзэл баримтлалын талаар эх бичгийн судалгаанаас эхлээд нийгмийн ухааны судалгаа хүртэл өргөн хүрээнд судалсан түүхтэй. Гэвч уг судалгаанд Өвөр Монголчуудын бэлгийн үзэл баримтлалын талаарх судалгааны ажил маш цөөн бөгөөд тодруулбал, зөвхөн уран зохиолын дүрийн судалгаагаар дамжуулан энэхүү үзэл баримтлалын талаар дам авч үзэж байсан оролдлого байна. Бид уг судалгаандаа “уламжлалт соёл” нь бэлгийн үзэл баримтлалд нөлөөлөх төдийгүй цаг хугацааны явцад уламжлалт бэлгийн үзэл баримтлал нь орчин цагийнхаа үзэл баримтлалтай сүлэлдэж, бусад соёлын бэлгийн үзэл баримтлалд ч нөлөөлдөг гэх санаагаа дэвшүүллээ. Үүний тулд өмнө хийгдсэн судалгаа, сурвалж бичгийн эх баримт, Хятадын Хан үндэстэн болон Өвөр Монголчуудын бэлгийн үзэл баримтлалын тодорхой жишээ, бодит тохиолдолд / кэйс/ задлан шинжилгээ хийж үзлээ.

Тунгалаг
Copyright (c) 2024
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9418
Mon, 30 Dec 2024 00:00:00 +0800