Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology
https://journal.num.edu.mn/MJAAE

Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology (ISSN1810-5025, online ISSN3106-1826) is the official journal of the Department of Anthropology and Archaeology, School of Arts and Sciences, National University of Mongolia. This journal annually publishes scientific articles and notes in the fields of archaeology, biological archaeology, socio-cultural anthropology, linguistic anthropology, and ethnology in Mongolian and English.

MUIS Press
en-US
Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology
1810-5025

Хүннүгийн амьтны загварт урлаг, түүний онцлог ба бэлгэдэл
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10518

Евразийн эртний нүүдэлчдийн амьдралын хэв маягаас шалтгаалан тэдний гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ амьтны дүрс түлхүү оруулж иржээ. Тиймээс ч нүүдэлчдийн урлагийн онцлогийг “амьтны загварт” хэмээн тодорхойлдог. Амьтны загварт олдворууд НТӨ II мянганы дунд болон төгсгөл үеэс эхлэн Евразийн бүс нутагт өргөн тархаж, Хүннүгийн үед ч үргэлжлэн хөгжсөн юм. Энэ өгүүлэлд Хүннүгийн амьтны загварт дүрслэлийн онцлог, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн адууны тоног хэрэглэл болох алт мөнгөн эдлэл дээр дүрслэгдсэн домгийн амьтдын дүрслэлийн талаар онцлон авч үзэв. Мөн зохиогч Хүннүгийн үеэс язгууртнууд зэрэг зиндаагаа амьтны загварт урлагийн дүрээр төлөөлүүлсэн ялгамжтай тэмдгийг бий болгосон бөгөөд энэ уламжлал нүүдэлчдийн дунд XX зуун хүртэл хадгалагдаж ирсэн хэмээжээ.

Гэлэгдорж Эрэгзэн
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
10
23

Хүннүгийн урлагийн даяаршил
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10519

Хүннүгийн сэргэн мандалтын үе бол Евразийн тал нутгийн олон үндэстэн угсаатны явцад асар их өөрчлөлт авчирсны хэрээр уугуул урлаг хийгээд язгууртны хэрэглээний зүйлд ч өөрчлөлт явагдаж байсан нь хүннүгийн язгууртны бие даасан урлагт тогтсон дэг ёсыг бий болгож байжээ. Хүннү гүрний нийгэм, эдийн засгийн бүтэц төрийн өндөр зохион байгуулалттай болсноор Еврази даяар эзэнт гүрний төвт бүтцийг үүсгэн, урлагийн геополитикийн хувьд Евразийн нүүдэлчдийн урлагийн нийтлэг шинжийг агуулсан даяаршлыг бий болгож Хүннүгийн эзэнт гүрний стандарт урлагийн зүйлс Байгал нуур, Өмнөд Сибирь, Зүүн Азийн нутгаар тархаж Ойрх Дорнод хүртэл нэвтэрч эхэлсэн билээ. Хүннүгийн урлаг нь эд материал, технологийн хийгээд урлагийн техникийн хөгжил, угсаа соёлын харилцаа холбооноос эртний өвөг монголчуудын хэв шинжийг хадгалж, олон угсаа гарал, угсаа соёлын суурин дээр Евразийн урлагийн элементүүдийг хөгжүүлэх, даяарших явцад онцгой хувь нэмэр оруулсан их гүрэн байсныг өнөөгийн дэлхий дахины эртний түүхийн шинжлэх ухаанд эзлэх хүннүгийн нийгэм-соёлын судалгааны орон зай хийгээд археологийн баялаг олдвор хэрэглэхүүн бүрэн илэрхийлсээр байгаа билээ.

Бадамхатан Бадма-Оюу
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
24
28

Соёо хүрэнгийн ясан эдлэл дээрх сийлмэл зураг
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10540

Энэхүү өгүүлэл нь 2019 онд Монгол-Хятадын хамтарсан “Түйн гол” төслийн археологийн хээрийн судалгааны ажлын явцад Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт Соёо хүрэнд хийсэн малтлага судалгааны ажлын хүрээнд Хүннүгийн үед холбогдох 2-р булшнаас аргаль, янгирын сүрэг болон уул нуруу, морьтой хүн дүрсэлсэн зохиомжит нарийн сийлбэр зурагтай хоёр ясан эдлэлийн талаар өгүүлэх юм. Уг хоёр ясан эдлэлийг өгүүлэхдээ хөрш зэргэлдээх болон манай орны нутаг дэвсгэрээс олдоод буй үйс, чулуу, яс болон эвэр эдлэл дээр сийлэгдсэн зураасан зураглалуудтай харьцуулан үзэж онцлог болон ялгаатай дүрслэлийг тодруулж харуулахыг зорилоо.

Чинбат Амарбилэг
Пан Лин (Pan Ling)
Эрхэмжаргал Билгүүн
Загд Батсайхан
Дамчаабадгар Содномжамц
Саранхүү Тэргүүнбаяр (Terigenbayaner)
Уламбаяр Эрдэнэбат
Copyright (c) 2026
2025-12-31
2025-12-31
14 2
29
37

Зураасан зургаар чимэглэсэн нэгэн үйсэн сав
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10521

Энэхүү өгүүлэл нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ширийн чулууны Зүүн хотгор дэрсний 6-р хүннү булшнаас олдсон нэгэн зурлага дүрс бүхий үйсэн савны талаар юм. Энэ талаар өгүүлэхдээ дэлхийн улс түмнүүдийн болон нүүдэлчдийн хусны үйсний хэрэглээ, уламжлалын талаар өөрсдийн хэмжээнд цуглуулсан эх хэрэглэгдэхүүнийг багцлан авч үзэхийн зэрэгцээ үйсэн савны дээрх зургийн өгүүлэмж, утга агуулгын талаар саналаа тусгана. Мөн тухайн олдвор гарсан булшны оршуулгын зан үйлийн онцлог талууд болон он цагийн асуудлыг товч хөндөх болно.

Чунаг Амартүвшин
Баянбилэг Дашзэвэг
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
38
56

Харганын дөрвөлжин дэх Хүннүгийн хааны ордны малтлагаар илэрсэн зураасан зургууд
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10522

Энэхүү өгүүлэлд Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Харганын дөрвөлжин дэх Хүннүгийн хааны ордны тууринд 2020–2022 онд явуулсан археологийн малтлагаар илэрсэн зураасан зургийн талаар өгүүлэх болно. Малтлагын үр дүнд хааны ордны дээврийн их хэмжээний барилгын материалыг илрүүлж, тэдгээрийг лабораторийн түвшинд сэргээн босгох ажлыг гүйцэтгэсэн. Сэргээн засварлах ажлын үр дүнд олон тооны тосгуур, нөмрөг ваарын хагархай хэсгүүд эвлэн нийлж бүтэн болсон ба тэдгээрийн зарим нэг дээр төрөл бүрийн зураасан зураг, тамга тэмдэг илэрсэн нь энэ хотын барилгын материалыг газар дээр нь булж үлдээх бус, нэг бүрчлэн цуглуулж судлах шаардлагатайг харуулж байв.

Төмөр-Очир Идэрхангай
Жаргалсайхан Энхзул
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
57
66

Хүннүгийн зураасан зурагт шинэ олдвор: Их Сансар уулын булшнаас илэрсэн сийлбэр зураг
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10523

Тус өгүүлэлд 2023 онд Монгол Улсын Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Их Сансар уулын “Хар чулуут”-ын хүннүгийн оршуулгын 1-р булшнаас олдсон бүсний арлын дотор талд хурц үзүүртэй зүйлээр нарийн зураас гаргаж зурсан гурван амьтны дүрслэлийг авч үзэв. Шинээр илрүүлсэн богхед бүсний арлын зураасан зургийн дүрслэл нь дайчин эрийн ангийн олз омог, дайн тулааны ялалтыг бэлгэдэж, цаашлаад цэргийн албан тушаал, овгийн бэлгэдэл зэргийг илэрхийлж байгаа бололтой.

Энхбаяр Мижиддорж
Ганболд Анхсанаа
Баатар Галбадрах
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
67
73

Тамирын Улаан хошууны нумын наалтан дээрх сийлбэр зургууд
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10524

Энэхүү өгүүлэлд Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт орших Тамирын улаан хошуунд явуулсан хээрийн судалгааны ажлын хүрээнд 2017 онд малтан судалсан 36-р дурсгалаас илэрсэн нумын ясан наалт болон 2022 онд малтан судалсан 67, 74-р дурсгалуудаас илэрч олдсон нумын ясан наалтууд дээрх сийлбэр зургуудын судалгааны талаар өгүүлэх юм. Эдгээр нумын ясан наалтууд дээрх зургуудын талаар өгүүлэхдээ урьд өмнө нь олдоод буй нумын ясан наалтууд дээрх дүрслэлүүдтэй харьцуулан үзэж онцлог болон ялгаатай дүрслэлийг тодруулж харуулахыг зорилоо.

Эрхэмжаргал Билгүүн
Чинбат Амарбилэг
Цагаан Төрбат
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
74
81

Дорнод Монголын неолитын үеийн хүний дүрст чулуун “онго”-ын судалгаа
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10525

Энэ өгүүлэлд Хэрлэн голын савд орших Норовлин уулын неолитын булш, Дорнод Монголын тал, хээрийн өмнөд хэсэгт орших Молцог элсний Өлзийтийн булгийн Шар манхан, Цагаан толгойн суурингаас илрүүлсэн хүний нүүрний дүрст чулуун онгыг бүс нутгийн ижил төстэй хэрэглэгдэхүүн, хадны зурагтай харьцуулан авч үзжээ. Зүүн Азийн анчин-түүвэрлэгчдийн дунд өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбоотойгоор хүний нүүрний дүрсийг хад чулуунаа урлах явдал палеолитын төгсгөлд буй болжээ. Неолитын үеийн байгаль, цаг уурын таатай нөхцөл, аж ахуйн хөгжилтөөр хүн амын төвлөрөл бүхий суурьшмал амьдралын хэв маяг үүсэж хөгжин, нийгмийн шүтлэгийн хэрэгцээ өсөн нэмэгдсэнээр өвгөдийн шүтлэг, зан үйл, ёслол улам гүнзгийрч өргөн дэлгэрчээ. Энэ үеэс хүний нүүрний дүрслэл шавар урлал, эдлэлд нэвтэрсэн байна. Улмаар тус бүс нутгийн оршин суугчдын ахуй амьдралын хэв маяг, түүхий эдийн чанар, хэрэглээнээс шалтгаалж чулуу, яс, хясаагаар хүний нүүрний дүрс урлах болжээ. Дорнод Монгол, Зүүн хойд Хятад, Алс Дорнодыг бүс нутгийг хамарсан неолитын үеийн соёлын энэ үзэгдэл Зүүн Азийн бүс нутгийн хэмжээнд тархмал нийтлэг шинжтэй боловч орон нутгийн онцлогтой ажээ.

Даваахүү Одсүрэн
Лиза Яанз
Адъяасүрэн Алтанбагана
Баатар Цэнгэл
Хүүхэндүү Сувдаа
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
82
95

Түрэгийн хожуу улсын хааны угсааны титэм, түүний уламжлал, соёлын тухайд
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10530

Түрэгийн хаант улсын хааны титэм нь Ашина овгийн нийгмийн байр суурь, хэргэм зэргийг төлөөлдөг. Одоогоор Түрэгийн хожуу хаант улсын хаадын тахилын онгоны цогцолбор газраас олдсон хааны титмийн тухай олдвор гэвэл Билгэ хааны алтан титэм, Күлтегиний чулуун хөрөг, Кутлуг хааны чулуун хөрөг зэрэг бий. Эдгээр археологийн малтлагаас илрүүлсэн үнэт олдвор болох Түрэгийн үеийн хааны титэм нь тухайн үеийн шашин шүтлэг, зан үйл, хувцас заслын соёлыг шинжлэн судлахад тун их үнэ цэнтэйгээр барахгүй, Түрэг хийгээд Тан улсын соёлын солилцоог судлахад маш чухал эрдэм шинжилгээний үнэ цэнтэй юм. Тус өгүүлэлд түүхийн сурвалжийн мэдээ болон археологи, угсаатан зүйн эх хэрэглэгдэхүүнд тулгуурлан, Түрэгийн хоёрдугаар хаант улсын хаан угсааныхны титмийн хэлбэр дүрс, хийц маяг, уламжлал хувирлыг тодруулах, соёлын агуулгыг нарийвчлан авч үзэхийг зорив. Жич хятад үгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гаргасан хятад хэлний үеийн галиг баримтлан буулгав.

Цан хай (Өргөндалай)
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
96
107

Хуайяны “Шавар нохой”-н судалгааны зарим асуудал
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10531

”Шавар нохой” бол Хэнань мужийн Хуайян шавар нохой (淮阳泥泥狗), Шүнсяний шавар хөхөө (县泥咕咕), Хуайбин шавар шүгэл (淮滨泥叫吹) гэсэн гурван том шавар баримлын нэг юм. Хэдийгээр эдгээр төслүүд нь өөр өөр сэдэв, хэв маягтай боловч бүгд ардын баялаг утга санаа, гоо зүйн үнэт зүйлсийг агуулсан байдаг. “Шавар нохой” гэдэг нь Хэнань мужийн Хуайян хотын Тайхао Фуси бунхны (淮阳太昊伏羲陵) тахилгад ашигладаг жижиг шавар баримлын ерөнхий нэрийдэл юм. Үүнийг “Ни Ни нохой” гэж товчилдог бөгөөд “ бунхны нохой” гэж нэрлэдэг. Хуайян шавар нохой нь Фусигийн (伏羲) эрин үед үүссэн. Энэ нь эхэндээ хүмүүсийн шүтдэг мөргөлийн объект байсан бол сүүлдээ урлагийн бүтээл болон хувирчээ. Хуайян “Шавар нохой” нь Хуайян дүүргийн Тайхао Фуси бунхны (淮阳太昊伏羲 陵) шавар тоглоомын ерөнхий нэр юм. Энэ нь шар өнгийн шавраар хийгдсэн, хэлбэр нь энгийн, үндсэн өнгө нь хар, бүх биеийг янз бүрийн тод өнгөөр будаж зурсан хээтэй байдаг. Хэдийгээр үүнийг “Шавар нохой” гэж нэрлэдэг ч энэ нь бүхэлдээ нохойн хэлбэртэй биш юм. Мөн сармагчин, бар, шувууны янз бүрийн хэлбэрүүд байдаг. Түүнийг хэлбэр дүрсээр нь хүний толгойт нохой, есөн толгойт шувуу, жижиг шавар яст мэлхий,хүүхэлдэй толгойтой гэх мэт олон зуун төрөлд хувааж болно.

Сүн Ли Хун
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
108
120

Монголын хүрэл, түрүү төмрийн үеийн зарим хүмүүсийн шүдний паалангийн дутмагшлын тархалт, цаг хугацаа
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10528

Энэхүү өгүүллээр Монголын эртний хүмүүсийн хүүхэд насны эрүүл мэндийн байдлыг үнэлэх нэгэн хэлбэр болох шүдний паалангийн шугаман дутмагшлыг (LEH) Монголын хүрэл, түрүү төмрийн үед хамаарах зарим дурсгалт газраас илэрсэн 49 хүний 534 шүдэнд ажиглалтын болон микроскопын аргаар тодорхойлсон үр дүнгээ танилцуулав. Нийт эх хэрэглэгдэхүүний шүдний паалангийн шугаман дутмагшил илэрсэн 28 хүний 58 шүдэнд уг эмгэгийн тархалт, тохиолдсон нас, давтамжийг нас, хүйс, түүхэн үе, бүс нутгаар ангилан авч үзэхийн зэрэгцээ тохиолдсон нас, давтамжийг хожуу хүрэл, түрүү төмрийн үеийн Умард Хятадын Хоутаомугагийн оршин суугчид болон Японы Жомон соёлын хожуу үеийн хүн амтай харьцуулан судаллаа.

Мөнхтөр Үүрийнтуяа
Copyright (c) 2025
2025-12-31
2025-12-31
14 2
121
136

Сүнс ба нөгөө ертөнцийн тухай дундад эртний монголчуудын ойлголт төсөөлөл
https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/10539

Энэхүү өгүүлэлд сурвалж бичгийн тэмдэглэл, аман зохиол, археологийн олдворуудад тулгуурлан дундад эртний монголчуудын сүнс, нөгөө ертөнцийн тухай ойлголт, оршуулгын зан үйлийн зарим асуудлыг хөнджээ. Эртний уламжлал ёсоор монголчууд мах, ясны болон амин сүнс хэмээх гурван сүнсэнд итгэдэг байв. Үхлийн дараа үхэшгүй сүнсийг байрлуулж, гэр бүлтэй нь харилцах боломж олгох үүднээс сүнсний шинэ байр болох “онгон” бүтээдэг. Үхэл, оршуулгын эргэн тойрон дахь ёс заншил, түүний дотор булшинд эд зүйлсийг зориуд эвдэж дагуулах нь эд юмсын “сүнс”-ийг суллаж, нөгөө ертөнцөд эзний нь дагуулан явуулах хэрэгсэл юм. Нөгөө ертөнц нь энэ дэлхийн амьдралыг тусгасан, талийгаач өмнөх ажил үйлээ үргэлжлүүлж, ижил хангамж, нийгмийн бүтцийг шаарддаг гэсэн итгэл үнэмшил байжээ. Монгол соёлын сүнс, үхэл, нөгөө ертөнцийг тойрсон итгэл үнэмшил, зан үйл нь анимизм, өвөг дээдсийг шүтэх уламжлалт үзэл болон хожмын шашны нөлөөллийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлийн дүнд хөгжиж ирсэн болно.

Уламбаяр Эрдэнэбат
Copyright (c) 2026
2025-12-31
2025-12-31
14 2
137
149