Historia Mongolarum https://journal.num.edu.mn/HistMon
Articles, notes, documentations and debates in Historia Mongolarum on all the main aspects of political, economic, social and cultural interactions between Mongolia and other parts of world are based on solid research and critical thinking and connect Mongolia to the region, nation, and world. The journal welcomes contributions representing diverse perspectives. The editors would particularly like to encourage articles that are new in content and interpretation and that make a contribution to historical knowledge.

ISSN: 2224-1809 (print), 3005-5288 (online)

Language: Mongolian, English
en-US journal_histmongol@num.edu.mn (Chinzorig Batnasan) bbarangas@yahoo.com (Batsüren Barangas) Wed, 20 May 2026 21:44:17 +0800 OJS 3.3.0.13 http://blogs.law.harvard.edu/tech/rss 60 Монголын уламжлалт эдийн засгийн үндсэн байгуулал https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10619
Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал нь мал өмчлөгч өрхөөс үүссэн мал аж ахуйн хот, малаас үүссэн сүрэг, газар ашиглалтаас үүссэн нутаг, товчоор хот-сүрэг-нутаг гэсэн зохион байгуулалтай байв. Мал аж ахуйн хот ба сүрэг нь байнгын суурин цэг өвөлжөөгөөр дамжуулан нутагтай уягдаж, иймээс Монголын уламжлалт эдийн засгийн байгуулал тус бүр нэг өвөлжөө эзэмшсэн мал аж ахуйн хотуудаас бүрэлдэн тогтож, тэрхүү мал аж ахуйн хотууд нь язгууртан, баян, дундаж, ядуу малчин зэрэг янз бүрийн өрхүүдээс бүрдэж байжээ. Энэ эдийн засгийн байгууллын үндэс суурьт бүх газрыг өмчлөгч, Монголын газар нутаг, гол ус, уул нурууд, газрын хэвлий, ой мод, усгүй цөл, зэлүүд газрын дээд эзэн – хаан, түүнийг төлөөлөн, түүний соёрхлын үндсэн дээр газрыг эзэмшигч засаг захиргааны нэгжүүд оршин байв. Монголын уламжлалт эдийн засгийн үндэс нь Евразийн нүүдлийн мал аж ахуйгаас онцлог ялгаатай, хүйтний улирлын нутгийг үйлдвэрлэлийн нэгжүүдэд үнэгүй, хугацаагүйгээр эзэмшүүлдэг, төрийн өмчийн газар дээр суурилсан нутаг эзэмших харилцаа байв.
Намжилчойжил Алтантөгс, Пүрэвсүрэн Дэлгэржаргал Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10619 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Хүннү болон зарим Хүннү овгийн нэрийн судалгаа https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10620
Хүннү хэмээх нэр бол Хүннү гүрнийг байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн жинхэнэ хүннүчүүдийн угсаа хамаарлыг нэг тал руу шийдэхэд хамгийн чухал баримт болно. Тиймээс энэ нэрийн учир утгыг олж тайлбарлах гэж эрдэмтэд эртнээс оролдсоор иржээ. Гадаадын эрдэмтэд жинхэнэ хүннүчүүдийг түрэг хэлтэн байсан гэж бат итгэлтэйгээр харж ирсэн тул нэрийг нь тайлбарлах гэсэн тэдний санал, үзлүүд бүгд мухардсан гэж болно. Харин монгол судлаачид тус үгийг хүн/хүмүүн гэх үг хэмээн итгэх тул жинтэй судалгаа хийлгүй өдий хүрчээ. Хүннү хэмээх нэрийн талаарх бидний судалгаа нэгд, тус галиг/үгийн хоёрдугаар үе -нү–г харгалзан үзсэнээрээ онцлогтой. Хоёрт, эрдэмтдийн сэргээсэнчлэн -а/-на–г бус харин *nra(t/d)/*ra(t/d) гэх үеийн галиг байжээ гэж үзсэн юм. Ингэснээр, орчин цагийн дуудлагаар Хүннү гэж уншигдах эртний галигийн цаана монгол сурвалжийн мэдээгээр VIII-XIII зуунд найдвартай хэрэглэгдэж байсан Хонгират/Хонгирад гэсэн угсаатны нэр нуугдаж байсан байна.
Барангас Батсүрэн Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10620 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Духын бууц I, II бичээсийн тухай https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10996
Руни үсгээрх Түрэгийн дурсгалд өмнө нь гарч байгаагүй Хятад сурвалжид Ch’e-pi хэмээн тэмдэглэгдэн үлдсэн хааны нэрийг “Духын бууц” бичээст тэмдэглэсэн байх бөгөөд Хятад хэлээрх Ch’e-pi гэх дуудлагыг эртний Түрэг хэлээр Çebiş хэмээн буулгажээ. Эртний Уйгур хэл болон Диванү Лүгэт-ит Түрк тольд анх тэмдэглэсэн, бусад бичээст тохиолдоггүй “baya” гэх үг мөн бичээст гарч байна. Уг бичээсийн ойр орчимд сийлсэн Карлук, Басмилын аль нэгэнд хамаатай хэмээн үзсэн тамгыг Карлук тамга гэж тогтоож байна. Карлукууд 754 онд энэхүү бичээс байгаа газрыг орхин явсан гэсэн мэдээнд тулгуурлан “Духын бууц II” бичээсийг энэ үеэс өмнө сийлсэн гэж үзэж болно. Сийлэгч ertimiz буюу хэрэг гэх үгийг бичихдээ үсгүүдийг ашигласан нь бичээсийг харьцангуй эрт үед холбогдохыг гэрчилж байна.
Шабан Доган Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10996 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Их Юань улсын "Улсын хөвгүүдийн сургууль"-ийн үүсэл, хөгжил https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10998
Энэхүү өгүүлэлд Их Юань улсын (XIII–XIV зуун) төрийн боловсролын тогтолцооны гол цөм болсон Улсын хөвгүүдийн сургуулиудын үүсэл, бүтэц, захиргаа, сургалтын дүрэм, багш суралцагчдын бүрэлдэхүүнийг түүхийн сурвалж бичгийн мэдээ баримтад тулгуурлан авч үзлээ. Хубилай хааны үед төрийн түшмэдийг бэлтгэх бодлогын хүрээнд Улсын хөвгүүдийн сургууль, Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургууль, Сартуулын улсын хөвгүүдийн сургууль гэсэн гурван төрлийн Улсын хөвгүүдийн сургуулийг байгуулжээ. Улсын хөвгүүдийн сургууль нь Өгэдэй хааны үеэс үүсэлтэй бөгөөд Хубилай хааны үед зохион байгуулалт, сургалтын агуулга, захиргааны бүтцэд шинэчлэл хийж, их нийслэл Хаанбалгас хотод төвлөрөн хөгжсөн төдийгүй дээд нийслэл Шанду хотод салбар сургууль байгуулснаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах боломж бүрджээ. Монгол үсгийн улсын хөвгүүдийн сургууль нь Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгийг зааж сургах зорилготойгоор байгуулагдаж, угсаатны ялгааг үл харгалзан төрийн бичгийн хэрэг хөтлөх чадвартай түшмэдийг бэлтгэхэд чиглэж байв. Харин Сартуулын улсын хөвгүүдийн сургууль нь араб, перс хэлтэй буюу “өнгөт нүдтэн” түшмэдийг сургах замаар гадаад харилцаа, санхүү, тооцооны салбарт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх үүрэгтэй байжээ. Эдгээр гурван төрлийн Улсын хөвгүүдийн сургуулийн захиргааг тус тусад нь байгуулсан байна. Энэ нь эдгээр гурван сургуулийн зорилго, чиг үүрэг, онцлогтой холбоотой юм. Улсын хөвгүүдийн сургуулиудын дүрэм журам нь анги дэвшүүлэх дүрэм, шалгалтын онооны дүрэм, сахилга шийтгэлийн дүрмээр бүрэлдэж байжээ. Сургуулийн багш нь эрдэмтэн, туслах сургагч, гол сургагч, сургалтын тэмдэглэгч гэсэн зэрэглэлтэй байв. Суралцагчид үндсэн суралцагч, дагалдан суралцагч, ханьсан суралцагч гэсэн гурван төрлийн бүрэлдэхүүнтэй байжээ.
Даваацэрэн Идэр, Хосбаяр (SHUANGXI) Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10998 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Монгол хаадын угсаа залгамжлал https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10999
Эзэнт гүрний дараах үе - Аюушридараас (1338-1370-1378) Лигдэн хутагт (1592-1604-1634) хүртэл Чингис хааны угсааны Алтан ургийн хаадын угсаа залгамжлалыг тодруулах анхдагч сурвалж хэрэглэгдэхүүн хомс, хожмын түүхэн зохиолуудын мэдээ зөрүүтэй, судалгаа цөөн, олон асуудал анхаарал татсан хэвээр байдаг. Хаадын угсаа залгамжлал, хаан суусан он цагийн зөрүүг тодорхой болгохын тулд Монголын түүхийн зохиолуудын мэдээг Хятадын албан түүхийн он цаг лугаа харьцуулан нягтлах явдал чухал юм. Сурвалж болон судалгаанд тухайн үеийн хаадын угсаа залгамжлалд он цагийг зөрүү гарах болсон нэг шалтгаан нь Монгол дахь хоёр засгийн үе юм. Мөн Тодобух [Тайсун]-ын хүү Махагүргис (1446 -1454-1464) хаанд холбогдох он цагийн зөрүү хаадын угсаа залгамжлалыг бүрхэгдүүлж, он цагийн ялгаа буй болгожээ. Махагүргис хааныг нэг он хаан суусан гэх мэдээг баримтлан Батмөнх Даян хааны төрсөн болон хаан суусан, тэнгэр болсон он тооллыг зөрүүтэй тэмдэглэдэг. Үүнээс улбаалан Боди Алаг хааны түүхэн хэрэг явдлыг он цагийн хувьд зөрүүтэй тэмдэглэж иржээ. Энэ бүхнийг нягтлан Монгол хаадын угсаа залгамжлалын түүхийг авч үзсэн болно.
Дугарсүрэн Энхцэцэг Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10999 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Монгол-Мингийн худалдааны харилцаа https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11000
Хоёр улсын тухайн үеийн улс төр, төрийн гадаад харилцааны бодлогын өөрчлөлт нь Монгол Мингийн худалдааны харилцааг тодорхойлж байв. Мин улсын гадаад бодлогын өөрчлөлт нь Монгол-Мингийн худалдааны харилцаанд шууд тусгалаа олдог байсан нь Мингийн хааны ордон гадаад худалдаандаа монополь эрхтэй байсантай холбоотой юм. Монголын талаарх Мингийн гадаад бодлого хувьсан өөрчлөгдөж, Монгол улсыг шууд түрэмгийлэх бодлогоос хараат улс болгох бодлогод, улмаар харилцааг тусгаарлаж, эдийн засгийн хориг тавих бодлогод шилжсэн нь хоёр улсын худалдааны харилцаанд шууд нөлөөлсөн байдаг. Мин улс гадаад худалдааг улс төрийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, худалдааны хэмжээг хязгаарлах, зарим барааг худалдахгүй байх, хилийн худалдааг хаах зэрэг арга хэрэглэдэг байсан. Үүний эсрэг монголчууд Мингийн хил хязгаарыг уулгалан довтолж, дарамт шахалт үзүүлэх тактик баримталдаг байв. . Гэвч үнэн хэрэг дээрээ, монголчуудын хилийн уулгалалт довтолгоо нь Мин улсын худалдааны хоригийн эсрэг, хилийн худалдаа нээхийг шаардсан шаардлагыг агуулдаг байсан ажээ. Монгол – Мингийн худалдааны түүхээс харахад, худалдааны хориг - уулгалалт довтолгоо нь хоорондоо салшгүй холбоотой байж, Монгол – Мингийн харилцааг тодорхойлогч зүйл болсон ажээ. Монгол-Мингийн худалдааны харилцааг дараах үеүдэд хуваан үечлэх боломжтой юм. Үүнд,

1. Монгол-Мингийн шууд бус худалдааны үе. (1368-1402 он).

2. “Ордны” болон ”хилийн” худалдаа хөгжсөн үе (1403-1450 он).

3. Мин улсын зүгээс тавьсан худалдааны хоригийн үе (1450-иад оноос – 1570 он).

4. Монгол-Мингийн худалдааны харилцаа сэргэсэн үе (1571-ээс XVII зууны эхэн хүртэл).

Энэхүү өгүүлэлд 1571 он хүртэлх Монгол-Мингийн худалдааны харилцаанд нөлөөлсөн гол хүчин зүйл, харилцааны хувьсал өөрчлөлтийг авч үзсэн болно.
Пүрэвсүрэн Дэлгэржаргал Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11000 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Ляо улсын үеийн Урианхайчуудын үүсэл гарал https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11001
Урианхай аймаг нь Монголын түүхийн хөгжлийн явцад их нөлөө үзүүлсэн аймаг болно. Тус аймаг нь Ляо улсын үед нэлээд томоохон болж, Волянгай улсын (wolanggai 斡朗改) ба Ванянгай овог (wanianggai 嗢娘改) гэж хоёр хэсэг хуваагджээ. Их Монгол Улс, Юань улсын үед Урианхай, Ойн Урианхай (huaiyin 槐因) гэж нэрлэгдэж байсан хоёр аймаг нь Юань улсын дараа үед зүүн баруун таван түмэнд хуваагдах болсон. Хубилай хааны үеэс Юань улсын гучдугаар он болтол Тогтобухад дайлагдсан Тува, Ойн Урианхай зэрэг таван аймаг Хянган давааны өмнөд хэсэгт нүүдэллэн ирж Мин улсын эхэн үед Хянганаас урагш оршин сууж байсан Урианхайн гурван харуул (Доён гурван харуул) (duoyanwuliangha 朵颜兀良哈) мандаж, бүх Ляо гол (liaohe 辽河)-ын дунд, дээд сав газрын эзлэн авч, Цахар түмэн зүүн гурван түмнээ дагуулан өмнөш түрсний дараа Урианхайн гурван харуул (wulianghasanwei 兀良哈三卫) зүүн гурван түмэнд хуваагдаж хэсэг Урианхайчууд баруун тийш нүүж Түмэдийн Алтан хаанд түшжээ. Чин гүрний дотоод засгийн Монгол зургаан чуулганы нэг Зостын чуулганы таван хошуунд Харчин гурван хошуу, Түмэдийн зүүн гарын хошууны язгууртад бүр монгол Урианхай овгийн бөлгөө. Маш олон түүх тэмдэглэлд тэдний өвөг дээдэс нь Их Монгол улсын Чингис хааны дөрвөн нохойн нэг болох Зэлмэ болох тухай тэмдэглэн тодорхойлсон байдаг. Үүнийг дахин нуршихгүй. Тус өгүүлэлд голдуу Урианхай овгийн гарлын тухай тодорхойлон тодорхойлохыг хичээв.
Бай. Баянтал Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11001 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 Зүүнгар улсын Даваач хааны хоёр жилийн засаглал https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11002
Зүүнгар улсын зургаа дахь хаан Даваачийн уг гарал, хаан ширээнд суусан түүх, түүний дотоод, гадаадад явуулсан бодлогыг тодруулах замаар Зүүнгар улсын улс төр, нийгмийн хөгжлийн нэг зурвас үеийг судалсан болно. Даваачийн төр барьсан 1753-1755 он бол Зүүнгарын түүхнээ маш эгзэгтэй цаг мөч бөгөөд Зүүнгар улсад дотоодын эвдрэл дээд цэгтээ хүрч, отог, ангиуд гадагш дүрвэж бусдын эрхшээлд орж, Манж Чин улс цэргийн хүчээр Зүүнгар улсыг эзлэн авсан цаг үе мөн. Зүүнгар улс Манж Чин улсад эзлэгдэхэд юу нөлөөлсөн, үүнд Даваачийн улсыг удирдах ухаан дутагдсан уу? гадаад дотоод хүчин зүйлс юу бэ? гэх мэт асуудалд хариу өгөхөд чиглэсэн он, сар өдөр, оролцогчид, газар орон зэргийг нарийвчлан тодруулах замаар Даваачийн байр суурь, бодлого, түүхэн нөхцлүүд хэрхэн уялдсаныг судлав. Сүүлийн үед манж хэлний сурвалжууд судалгааны эргэлтэд орсон нь энэ сэдвээр судалгаа хийх, санал солилцох боломжийг нээж өгч байна.
Надмид Сүхбаатар Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11002 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800 XVII зууны эхэн хагас дахь Халх-Мингийн түр худалдаа https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11003
1934 онд Цахарын Лигдэн хаан нас барсны дараагаар Чин улс говийн өмнөх Монголын газар нутгийг өөрийн шууд хяналтдаа авчээ. Гэвч говийн умардын Халх Чин улсын хориг саадыг үл харгалзан, хэсэг хугацаанд Мин улстай уламжлалт худалдааны харилцаагаа сэргээж чаджээ. Мин улс нь Халхаас адуу худалдан авч дайнд ашиглах адууны хомсдлыг нөхөн хангаж түүнчлэн Халх аймгийг түшиглэн Чин улсын баруун тийш хэрэгжүүлж буй цэргийн ажиллагааг тогтоон хязгаарлахыг оролдож байв. Чин улс говийн умардын Халхыг цэргийн хүчээр сүрдүүлэх, худалдааны эрх амлах зэрэг арга хэрэглэн Мин улстай худалдааны харилцаагаа зогсоохыг тулган шаардав. Ингэснээр Халх Чин улстай элчийн шугамаар харилцаж худалдаа хийх нөхцөл рүү шилжсэн. Чин улс Түмэд, Харчин зэрэг хоёр аймгийн нэрээр Мин-Монголын худалдааны боомтуудыг хяналтдаа авснаар зөвхөн эдийн засгийн хэрэгцээ шаардлагаа хангаад зогсохгүй, улмаар Халхыг худалдааны талаар хянах болов. Мин улс нь умард хил хязгаараа Чин улсын цэргийн довтолгооноос хамгаалахын тулд Чин улсын шууд бус худалдааг чимээгүйхэн зөвшөөрчээ.
Дарьжав Copyright (c) 2025 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 https://journal.num.edu.mn/HistMon/article/view/11003 Sun, 01 Mar 2026 00:00:00 +0800