Historia Mongolarum https://journal.num.edu.mn/HistMon
Articles, notes, documentations and debates in Historia Mongolarum on all the main aspects of political, economic, social and cultural interactions between Mongolia and other parts of world are based on solid research and critical thinking and connect Mongolia to the region, nation, and world. The journal welcomes contributions representing diverse perspectives. The editors would particularly like to encourage articles that are new in content and interpretation and that make a contribution to historical knowledge.

ISSN: 2224-1809 (print), 3005-5288 (online)

Language: Mongolian, English
School of Arts and Sciences, National University of Mongolia en-US Historia Mongolarum 2224-1809 Торгоны замын үүсэл хөгжил https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6809
Торгоны замын үүсэл, хөгжлийг судлахдаа Юэжи, Хүннү зэрэг нүүдэлчдийн улсуудын гүйцэтгэсэн түүхэн үүргийг орхигдуулсаар ирсэн. Гэтэл юэжи, хүннүчүүд олон улсын худалдааны гол зам болох торгоны замын үүсэл, хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэсэн байдаг. Хүннүчүүд гурван удаа томоохон дайн хийж, Юэжиг ялснаар торгоны замын ноёрхлоо баталгаажуулсан байна. Монголын төв нутгийг Турфан, Таримын сав нутгийн орнуудтай холбодог "Талын торгоны зам" нь Жужан улсын үед байсан төдийгүй худалдааны энэ зам нь Хүннүгийн үеэс үүсэлтэй хэмээн үзэж байна.
Пүрэвсүрэн Дэлгэржаргал Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 5 14 Хятад хэмээх монгол нэрийн түүхэн үндэс https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6818
13-16-р зууны монгол хэлний сурвалжуудад “Хятад” хэмээх үг “Хятад”, “Хар хятад” гэсэн хоёр хэлбэртэй байна. 13-р зуунд “Хятад” гэдэг үгээр Алтан улсыг, харин “Хар хятад” гэдэг үгээр Хар кидан улс болон Алтан улсын кидан цэргүүдийг багтаан кидан угсаатныг ерөнхийд нь зааж байжээ. “Хятад” нь зөвхөн киданы олон тоо төдийгүй, Киданы эзэнт улсын үе буюу түүнээс ч өмнөх үед холбогдох монголчуудаас киданчуудыг нэрлэх оноосон нэр байв. Алтан улс байгуулагдсан үеэс эхлэн нэр шилжих үзэгдэл явагдаж, тус үгээр Алтан улсыг, харин жинхэнэ киданчуудыг “хар хятад” хэмээх үгээр заах болжээ. Мин улс байгуулагдсаны дараа монгол сурвалжуудад Мин улсыг “Хятад” хэмээн нэрлэж эхэлсэн бөгөөд ингэснээр тус нэр хоёр дахь удаа утга шилжин өөрчлөгдөж, “хятад” гэдэг үгээр хань угсаатны төр улс, газар нутаг, хүн ам, хэл соёлыг заадаг өнөөгийн утга анх бүрэлдэн тогтжээ.
Намжилчойжил Алтантөгс Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 15 28 Хубилай хааны цэргийн байгууламж https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6819 Содном Өлзийбаяр Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 29 39 Өвөр Монголын Хишигтэн хошууны Зуухын голын хадны бичээс дэх дөрвөлжин үсгийн шинжлэл https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6820
Эл өгүүлэлд Өвөр Монголын Хишигтэн хошууны Зуухын голын бэлчрээс шинээр олдсон  XIII-XIV зуунд холбогдох уйгуржин монгол, хятад, төвд, кидан, дөрвөлжин үсгийн 20 гаруй дурсгалаас дөрвөлжин үсгийн бичээсийг сонгон судлаад дараах үзэлтийг дэвшүүлсэн байна. Үүнд: 1-рт: Уг бичээсийг бичсэн он цаг (жиюаний 15-р он буюу 1278)-ийг тодруулах тухайд өөрийн саналаа дэвшүүлэв. 2-рт: Эл дөрвөлжин үсгийн бичээсийн төрөл зүйл (аян замын бичээс, ван ноёдын албан бичгийн хуулбар, хааны оны цолтой тэмдэглэл, дөрвөлжин үсгийн цагаан толгой)-ийг ялган тодруулж өгөв. 3-рт: Тухайн үеийн дөрвөлжин бичгийн хэл зүй, бичлэгийн онцлогийн талаар авч үзсэн байна.
Хошууд Цэнгэл Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 40 52 XVII зууны сүүл хагасын Халхын эрх мэдлийн тогтолцоо https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6821
XVII зууны сүүл хагаст Халхын баруун гарт бурхны шашны олон лам нар байсан бөгөөд, тэд олон дагуул ард иргэдтэй, Манж Чин улс, Төвд, Орос улсуудтай хэлэлцээр хийх зэргээр, улс төрийн чухал үүрэг гүйцэтгэж байсан. Тэд баруун гарын хүчирхэг гурван дээд язгууртны гэр бүлийн эзний дүү болон хүүхдүүд бөгөөд, түүний өмнөх үе XVI дугаар зууны сүүл хагаст Төвд улсад үйл ажиллагаа явуулж байсан Гэлүгва урсгалын дээд лам байсан. Hоёд болон бурханы шашны лам нар нь хамтран засаглах улс төрийн тогтолцоо нь Баруун гарын Хунтайжийн гэр бүлд эртнээс ажиглагдана.
Маэно Риэ Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 50 76 Чин улсын үеийн Хорчин зүүн гарын хойд хошууны ван гүнгийн удам угсааны бичгийг эмхэтгэн судлах нь https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6822
Өгүүлэлд, XVIII зууны монгол түүхэн бичиг, Чин улсын албанаас найруулсан түүхэн бичиг, монгол ван гүнгийн гэрийн үеийн бичмэл зэрэг түүхэн сурвалжид тэмдэглэсэн Хорчин зүүн гарын хойд хошууны ван гүнгийн үе сүлжээсийг танилцуулан, харьцуулж судалсны үндсэн дээр, эдгээр түүхэн сурвалжийн давуу талыг нотолж, алдаа мадагтай талыг нөхвөрлөн, ташаа зүйлсийг нь залруулж, Мянган Дархан ноёноос доош арван дөрөвдүгээр үе Хишиг гүн хүртэлх үе сүлжлийг эмхэтгэн шүүж, эмхлэн тэмдэглэсэн болно. Үүний дагуу, Зангилан ноёны тухай ба Сэнгэринчиний төрсөн эцгийн удам гарал, үе залгамж, үрчилсэн эцгийн үр хүүхдийн байдал зэрэг асуудлыг судлан тодруулав.
Хорчин Улаан Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 77 88 1912 оны Орос-Монголын хэлэлцээр байгуулагдахад нөлөөлсөн геополитикийн ерөнхий нөхцөл https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6823
1912 оны Монгол-Оросын хэлэлцээрийн талаарх судалгаа одоогоор хэлэлцээний явц болон хэлэлцээрийн текстийн тайлбарт төвлөрч байна. Энэхүү өгүүлэлдээ 1912 онд байгуулагдаж, “Монголын асуудал”-ыг шийдвэрлэх эхний алхам болсны зэрэгцээ хожмын Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс суурийг тавьсан Монгол-Оросын хэлэлцээрийн геополитикийн ерөнхий нөхцөлийг судалж үзэхийг оролдлоо. Энэхүү өгүүлэл голчлон тухайн үеийн Герман улсын Гадаад хэргийн яамны (Auswärtiges Amt) баримт бичигт үндэслэсэн.
Udo B. Barkmann Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 89 107 Шинэ үеэс өмнөх Евразийн улс төрийн дэглэм https://journal.num.edu.mn/HistMon/article/view/6824 Лхамсүрэн Мөнх-Эрдэнэ Copyright (c) 2024 Historia Mongolarum https://creativecommons.org/licenses/by-nc-sa/4.0 2022-02-01 2022-02-01 21 108 135