https://journal.num.edu.mn/HistMon/issue/feed
Historia Mongolarum
2025-10-06T12:11:26+08:00
Chinzorig Batnasan
journal_histmongol@num.edu.mn
Open Journal Systems

Articles, notes, documentations and debates in Historia Mongolarum on all the main aspects of political, economic, social and cultural interactions between Mongolia and other parts of world are based on solid research and critical thinking and connect Mongolia to the region, nation, and world. The journal welcomes contributions representing diverse perspectives. The editors would particularly like to encourage articles that are new in content and interpretation and that make a contribution to historical knowledge.

ISSN: 2224-1809 (print), 3005-5288 (online)

Language: Mongolian, English

https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10315
Эртний монголчуудын цэргийн хэргийн асуудалд
2025-08-01T18:51:33+08:00
Барангас Батсүрэн
chinzorig.b@num.edu.mn

Монголчуудын түүхийг цэргийн хэргийн түүхгүйгээр төсөөлөх аргагүй. Харин монголын цэргийн түүхийн ялангуяа эртний монголчуудын цэргийн түүхийн судалгаа харьцангуй хоцорч байгаа судалгааны чиглэл гэж үзэж болно. Эртний үеэс судалгаа нь харьцангуй өндөр түвшинд хүрсэн Хүннүгийн дайн байлдааны бүрэн түүх хүртэл хараахан бичигдээгүй л байгаа билээ. Энэ өгүүллээр судалгааны энэхүү чиглэлд нэн тэргүүнд авч үзэх асуудлуудыг товч тодорхойлохыг оролдсон юм. Алдаж эндэх магадлал байгаа ч асуудлыг эмхэлж цэгцтэй судлах үүднээс эртний монголчуудын цэргийн түүхийг тоймлож, судлах зүйлийг товч өгүүлэхийг зорилоо.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10316
Их Монгол улсын үеийн өртөө замын үүсэл, хөгжил
2025-08-01T19:01:16+08:00
А. Шинжил
chinzorig.b@num.edu.mn

Их Монгол улсын үед өртөө замыг үүсгэн байгуулж, "зам", "замчин", "улаа", "улаачин" хэмээн өртөө зам болон өртөө замын албатыг нэрлэж байжээ. Чингис хааны үед өртөө замын үүсэл тавигдсан юм. Чингис хаан Морин замын өртөөг үүсгэн байгуулжээ. Өгэдэй хааны үед өртөө замын нэгдсэн тогтолцоо байгуулагдаж, суурин өртөө тавигдсан байна. Өгэдэй хаан өрнө зугт Тэргэн замын өртөө, дорно зугт Нарийн замын 37 суурин өртөөг байгуулжээ. Түүний засаглалын үед өртөө зам шинэчлэгдэн хөгжиж, түүний дүрэм цааз нь улам боловсронгуй болов. Гүюг, Мөнх хааны үед өртөө замыг уламжлан хэрэглэж, хөгжүүлсэн байна. Их Монгол улсын үед "Морин зам", "Тэргэн зам", "Нарийн зам" гэсэн гурван төрлийн өртөө зам байгуулагдаж, Их Юань улсын үед 119 өртөө зам болон хөгжжээ. Тэргэн зам нь 57 өртөө, Морин зам нь 38 өртөө, Нарийн зам нь 24 өртөө нийт 119 өртөө зам болно. Эдгээр өртөө зам нь Их Монгол улсыг хүчирхэгжин мандахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10317
Алтан ургийн засаглалын хүчирхэгжилт
2025-08-01T19:38:56+08:00
Пүрэвсүрэн Дэлгэржаргал
chinzorig.b@num.edu.mn

Жонон цол нь Их Юань улсын Зинь ван цолоос уламжлалтай юм. Тогтобуха хаан алтан ургийн засаглалыг бэхжүүлэх зорилгоор "жонон" цолыг сэргээн дүү Агваржинг жононг өргөмжилжээ. Агваржин жононгийн ач xүү Баянмөнх "Болох жонон" өргөмжлөгдсөн бөгөөд энэ үеэс «жононгийн институт» бүрэлдэн тогтсон. «Жононгийн институт» нь Батмөнх даян хаан алтан ургийн засаглалыг бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд суурь болж өгсөн хэмээн үзэж болно. Алтан ургийн засаглалыг бэхжүүлэхдээ Батмөнх даян хаан «жононгийн институт»-ийг эрх мэдлийг нэмэгдүүлж, зүүн Монголын зургаан түмний баруун гурван түмнийг "жонон" захирдаг тогтолцоог төлөвшүүлсэн байна. Батмөнх даян хаанаас хойш Монголын төрийн засаглалд жононгийн институт чухал нөлөөтэй байж, зүүн Монголын баруун гурван түмэнд шууд захирч байжээ.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10318
Энэтхэг дэх Их Монгол гүрний аравтын тогтолцоо
2025-08-01T20:34:42+08:00
Пүрэвсүрэн Мягмар
chinzorig.b@num.edu.mn

Их Монгол гүрний мансабын тогтолоо нь Өмнөд Азийн түүхийн хурээнд голлон судлагдсан байна. Өмнөд Азийн түүхийн судалгаануудад мансабын тогтолцоо нь Чингис хааны цэргийн аравтын тогтолцооноос үүссэн байж магад гэх санааг шүүн хэлэлцэх нь буй боловч Акбар хаан цэргийн дарга нар төдийгүй түшмэд, сурвалжтануудыг шинэ зохион байгуулалтад оруулахын тулд уг тогтолцоог санаачлан буй болгосон бөгөөд энэ нь цэргийн зохион байгуулалтаас ихээхэн өөр, нарийн тогтолцоо гэх үзэл тогтсон байна. Гэвч эдгээр судалгаанд илэрхий нэг асуудал байгаа нь аравтын тогтолцоог тодруулан судалж, мансабын тогтолцоотой харьцуулахгүйгээр шууд дээрх дүгнэлтэд хүрсэн явдал юм. Тус өгүүллийн зохиогч уг асуудалд анхаарал хандуулж, мансабын тогтолцооны бүтэц, үүргийг аравтын тогтолцоотой харьцуулан нягталсан бөгөөд судалгааны үр дүнд энэ хоёр тогтолцооны бүтэц, үүрэг нь ижил бөгөөд Энэтхэг дэх Их Монгол гүрний засаг захиргааны зохион байгуулалтын суурь нь үнэн хэрэгтээ Чингис хааны цэрэг-иргэний аравтын тогтолцоо байсан нь мэдэгдэв.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10319
Түмү-гийн тулалдаанд холбогдох зарим асуудлыг хятад сурвалж бичгүүдээс тодруулах нь
2025-08-01T21:00:27+08:00
Даваасүрэн Ундрах
chinzorig.b@num.edu.mn

XIV-XVI зууны үе нь Монголын түүхийн хамгийн бүдэг үед тооцогддог бөгөөд Монголын түүхчдийн зайлшгүй судалж үзэх чухал сэдвийн нэг юм. Бидний хөндөн судлахыг зорьж буй түүхэн үеийн хоёр улсын 1440-өөд оны харилцаа нь Монголын түүх төдийгүй Хятадын түүхэнд ч чухал байр суурь эзэлдэг. Монгол, Мингийн харилцааны олон үйл явдлыг Мингийн үеийн бичгийн мэргэд тэмдэглэн үлдээсэн байдаг ч эдгээрийн дотроос "Түмүгийн өөрчлөлт" гэж хятадын түүх бичлэгт нэрлэсэн 1449 онд болж өнгөрсөн хоёр үйл явдлыг тэр үеийн Мингийн түүх сурвалжид харьцангуй тодорхой тэмдэглэн үлдээжээ. Тулгар дурдсан түүхэн үйл явдлыг л гэхэд орчин цагийн хятадын түүхийн судалгаанд ч олонтоо хөндөн судалдаг, ихээхэн ач холбогдол өгдөг сэдвийн нэг гэж үзэж болно. Тус өгүүллийн эхний зорилго бол "Түмү-гийн тулалдаан"-д оролцог хоёр талын цэргийн тоог сурвалжаас тодруулахад оршино. "Мин улсын магад хууль", "Мин улсын судар"-т тэмдэглэгдээгүй мэдээ баримтыг хэд хэдэн өөр сурвалжаас түүж, судалгааны эргэлтэд оруулав.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10320
Манж Чин улсын үеийн чуулганы үйл ажиллагаа
2025-08-01T21:20:20+08:00
Samet Kalyoncu
chinzorig.b@num.edu.mn

Манж Чин улс XVII зуунаас эхлэн Монгол нутгийг захиргаандаа оруулснаар, тухайн бүс нутгийн нийгэм, улс төр, захиргааны тогтолцоог зохион байгуулах зорилгоор шинэ бүтэц, тогтолцоог нэвтрүүлсэн байна. Энэ хүрээнд хамгийн онцгой анхаарал татдаг байгууллага бол чуулган байжээ. Чуулганы тогтолцоо нь Монголын уламжлалт хуралдайн зарчимд тулгуурласан боловч Манжийн төвлөрсөн төрийн хяналтад нийцүүлэн зохион байгуулагдсан шинэ хэлбэр байв. Халхын дөрвөн аймагт байгуулсан чуулган нь тухайн бүс нутгийн удирдлагын төв болж, цэргийн, захиргааны, хууль цаазын, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн механизм болжээ. Чуулганы бүтэц нь чуулган дарга, дэд дарга, туслагч жанжин, хэбэй, бичээч зэрэг олон түвшний албан тушаалтнаас бүрдэж байв. Чуулган гурван жил тутам хуралдаж, орон нутгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, эдгээр шийдвэрийг төв засгийн газрын батламжаар хэрэгжүүлдэг журам үйлчилж зөрчил, маргаан шийдвэрлэх, цэргийн зохион байгуулалтыг хариуцах зэрэг олон талт үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн энэхүү бүтэц нь Манжийн төрийн хяналт, бодлогыг орон нутгийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлэх, ноёд, засаг захиргааны байгууллагын хоорондын уялдааг хангах чухал гүүр болон ажиллаж байв. Иймд чуулганы тогтолцоо нь Халхын XIX зууны нийгэм, улс төрийн амьдралд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. Манжийн захиргааны чадамжийг илтгэсэн гол тогтолцооны нэг байсныг энэхүү судалгаа онцолж байна.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10321
Зүүнгарын довтолгоо ба Усан зүйлийн байлдаан
2025-08-01T23:08:31+08:00
Гэндэнжамц Бадамсамбуу
chinzorig.b@num.edu.mn

Зүүнгарын сүүлчийн хүчтэй довтолгоо 1731-1732 онд Манжийн Халх нутагт өрнөжээ. Алтайн бүс дэх нөлөөллөө хамгаалахын (хил хязгаар тогтоохын) эргэн тойронд өрнөсөн энэ дайны чинадад ужиг зөрчилт Халх, Ойрадын нүүр тулсан эцсийн сорилт агуулагдаж байв. Манжид дагасан Монголд халдахыг "Халхад", "Алтайд", "их улсад" довтлох гэх зэргээр Зүүнгарт нэрлэж байв. Алдаж буй хүч, нөлөөгөө сэргээх Зүүнгарын энэ оролдлого бүтэлгүйтсэн нь Халхын бүсэд зохих хэмжээний сэргэлт авчрав. Эхний жил цохигдож ухарсан Зүүнгарын цэрэг Баруун Алтайн өвөрт (Зүүнгарт) буцаад, дараа жил нь харуулд дахин нэвтэрч шийдвэрлэх дайралтаа Усан зүйлээс үргэлжлүүлэв. Халхын гүн руу цөмөрч "Богдыг нь залж авч тахья" хэмээсэн Зүүнгарын нэгдсэн давшилт хоёр дахь жилээ ийнхүү үргэлжлэхэд Манж талын олон мянган цэрэг (манж, солон, халх цэргийн ангиуд) Усан зүйлд тосож хэсэгчлэн тулалджээ. Довтолгоог нутгийн гүн руу оруулалгүй хязгаарт таслан зогсоох зорилготой байв. Гэвч өмнөх жилийн эхний довтолгоонд Хотон нуурт ялагдсантай адилаар тэнд Манжийн тал дахин ялагдав. Хожим Манжийн сайд нараас Зүүнгарын энэ халдлагын дүнг авч хэлэлцэхдээ, Усан зүйлийн тулаануудаас баатарлаг байлдсан 300 солон (хамниган эвенк) цэргийг онцолсон байдаг. Тэднийг Усан зүйлийн байлдааны төлөөлөл болгож Манж дансанд тэмдэглэж үлдээжээ. Мөнхүү солон дайчдыг баатрын ёсоор авч үзэх, нэхэн шагнахыт ч Эзэн хаанаас бас шийдэв. Тэгэхэд, Усан зүйлд ялагдаж Халхын гүн руу дайсны хүчийг алдсан цэргийн гол захирагч нарыг авч хэлэлцэж шийтгэл оноожээ. Зүүнгарын довтолгоо хоёр жил гаруй үргэлжилэнээс нийтдээ таван сар орчим байлдаж, талуудаас давхардсан тоогоор 60000 цэрэг оролцжээ. Хоёр жилийн довтолгооны эхэн хэсгүүдэд зүүнгар амжилт олсон ч эхэлснээсээ тус бүр нэг сарын дараа ялагдал давтагдаж Алтайн чинад руу тэд буцаад хөөгджээ. Олон жил бэлтгэж, бүх нийтийг дайчилсан дайралтын эдсийн ур дүн ийм байв. Халхад довтолсон нь хунтайж Галданцэрэнгийн гол алдаа болов. Ялагдсанаас хойш Зүүнгарын гадаад, дотоод хямрал эргэлтгүй гунзгийрч дахин сэргэсэнгүй. Урьд судлагдаагүй Усан зүйлийн байлдааныг цухас шинжлэх дашрамд, Зүүнгарын хан Галданцэрэнгийн суулчийн довтолгооны уг шинж, зорилго ба тухайн цагийн Зүүнгарын цэрэг, улс төрийн нөхцөлийг сурвалжаас нэмж тодотгох боломж бурдэв. Цаашид энэ сэдвээр, Усан зүйлээс гадна Хотон хурган нуур, Ховд, Цэцэг нуур, Сух алдах (Үүдэн цөл), Цагаан сүүл, Хэрсэн чулуу, Тамир, Эрдэнэзуу, Түй голд болсон хоёр намрын тулгаралтуудыг анхаарч судлах нь уг довтолгооны талаарх илүү бодитой үнэлэмжид хүргэнэ.

2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum
https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10322
"Гадаад засгуудын уг эх" хэмээх бүтээлийн тухай
2025-08-01T23:31:02+08:00
Энхбаяр Жигмэддорж
chinzorig.b@num.edu.mn
2025-08-01T00:00:00+08:00
Copyright (c) 2025 Historia Mongolarum